АНУ-ын тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоц Филиппины ойролцоо усанд ЮНЕСКОгийн өвийн жагсаалтанд байдаг шүрэн хаданд хүчтэй гэмтэл учруулжээ. Энэ тухай баасан гаригт Ассошейтэд пресс агентлаг дэлхийн онгон байгалийн санг /WWF/ иш татан уламжлав. АНУ-ын тэнгисийн цэргийн 7-р флотын мэдэгдэлд, Guardian бага оврын хөлөг онгоц нь Манилаас баруун-өмнөд хэсэгт 640 км зайд тэнгисийн “Туббатаха” үндэсний паркийн усанд өнгөрсөн пүрэв гаригт зогсол хийжээ. Тэнгисийн давалгаан усан цэргүүдэд хөлөг онгоцыг уг хаднаас холдуулах боломж олгохгуй байгаа аж. Филиппийн Дэлхийн онгон байгалийн сангийн мэдэгдэлд, тус хөлөг онгоц нь Зүүн-Өмнөд Азийн үрэн гурвалжин дунд биологийн шинжээрээ хамгийн баянд тооцогддог уг хадыг арваас доошгүй метр гэмтээсэн аж. 2005 онд тэргүүлэх хүлэг онгоц эндхийн шүрэн хадыг гэмтээхэд олон улсын байгаль хамгаалах Greenpeace байгууллага 7 мянган долларын торгууль ноогдуулж байжээ.