АНУ болон Япон улс сүүлийн 15 жилийн цэргийн хамтын ажиллагааны үндсэн зарчмуудаа эргэн харж эхлээд байна гэж японы ХМХ-үүд уламжилж байна. Японы БХЯ-ны тэргүүн мэдэгдэлдээ, яриа-хэлэлцээрийн үеэр тав, арав болон арван таван жилийн  цэргийн салбарын хамтын ажиллагааны ирээдүйг хэлэлцэж байна гэлээ. Түүнчлэн уг яамнаас уламжлахдаа, сүүлийн 15 жилд аюулгүй байдалтай холбоотой гарсан үндсэн өөрчлөлтүүдийг зарчмын хувьд шинэчлэх болно гэжээ. Шинэ хэлбэрийн хамтын ажиллгааны үндсэн зарчмуудыг боловсруулахад нэг жилийн хугацаа шаардагдана гэж ХМХ-үүд уламжилж байна.