ОУВС нь дэлхийн тэрүүлэгч орнуудын “Их хорийг” Орос улс тэргүүлэх үеэр хэлэлцүүлэх асуудлуудыг дэмжиж байна. Сангийн захиран зарцуулах захирал Кристин Лагард Вашингтон дахь тус байгууллагын төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулахдаа үүнийг бас дахин батлан хэлллээ. Тэрээр хэд хоногийн дараа Давост Орос улсын ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзалт хийхээр төлөвлөж байгаа аж. Орос улсын бэлтгэсэн “Их хориор” хэлэлцэх асуудлын тухай Лагард хэлэхдээ, юуны өмнө  энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх болон дэмжих арга замууд ба ажлын байруудыг бий болгох, санхүүгийн салбарын шинэчлэлийг амжилттай үргэлжлүүлэж өндөрлөх хэрэгтэй гэдгийг санууллаа.“Их хорийн” санхүүгийн сайд нарын хуралдааныг  Москва хотноо 2-р сарын 15,16-ны өдрүүдэд Орос улс даргалан явуулах бөгөөд Их хорийн ДХУ нь ирэх 9-р сард Санкт-Петебург хотноо зохион явагдана.