Орос улсад алдартай “Бүслэлтийн ном” дахин хэвлэгдэн гарлаа. Энэ бол германы фашистуудын бүслэлтэнд 900 өдөр байсан бүслэлтийн Ленинград буюу одоогийн Санкт-Петебругийн баатарлаг хүмүүсийн баримтат- уран сайхны эмгэнэлт түүхийн хуудаснуудын судалгааны ажил. Шинэ хэвлэлийг зөвлөлтийн цэрэг дайчдын Ленинградын бүслэлтийг сэтэлсний 70 жилийн ойд зориулан гаргажээ.

”Бүслэлтийн ном” хоёр зохиогчтой. Энэ бол Беларусын партизаны отрядуудад байлдаж явсан, беларусын үргэлжилсэн үгийн зохиолч Алесь Адамович болон дайны бүх жилүүдийг танкийн цэрэгт байлдаж өнгөрүүлсэн оросын нэрт зохиолч даниил Гранин нар юм. Өнгөрсөн зууны 70-80 аад онуудад Адамович болон Гранин нар Ленинградын бүслэлтийг даван туулсан тус хотын 200 гаруй оршин суугчидтай уулзаж, тэдний дурсамж яриануудыг бичиж тэмдэглэсэн нь уг номны агуулга болсон юм.

Ингэхдээ хэдэн зуун мянган энгийн иргэдийг үхэлд хүргэсэн бүслэлт гэж юу болохыг Даниил Гранин өөрийн амьдралын туршлага дээр мэдэж байсан. Энэ тухайгаа болон “Бүслэлтийн ном “ дэээрээ хэрхэн ажилласан тухайгаа тэр “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид хэлэхдээ

«Би Лениградын фронтод байлдаж байсан, фронт ч бас бүслэлтэнд байсан. Фронт периметрээрээ яг л хот дотор байгаа юм шиг байсан даа. Тиймээс бүслэлтэнд байсан хүмүүсийн өгүүлэлүүд нь надад танил байсан, гэхдээ хэрэг дээрээ хүн бүрт өөрийн эмгэнэлтэй, өөрийн зовлон шанлалтай байсан юм. Тэд энэ тухайгаа шууд юм уу, төдийлөн дуртай ярьдаггүй байлаа. Уйлна, бүр хэнгэнэтэл уйлна. Энэ бүгд маш хэцүү хүнд байсан. Алесь өвдсөн, дараа нь би өдвсөн, яагаад гэвэл, тэд хамгийн аймшигтай юм ярьж байсан учраас. Тэдгээрийн ярьсныг бид номондоо ч оруулахыг хүсээгүй» гэж Даниил Гранин хэллээ.

”Бүслэлтийн номонд» оруулсан хагас мянган хуудас нь хэвлэгдэн гархад нилээд бэрхшээлтэй таарч байжээ. Ном зөвлөлтийн эрх баригчдын ил тод бус хоригт өртөж байв. Тэд үзэхдээ, уг ном дэндүү аймшиг төрүүлж байгаа бөгөөд баатарлаг зүйл алга гэж байжээ.

«Петербургт уг номыг хоригложээ. Учир нь тэр үеийн үзэл сурталд нийцэхгүй болжээ. Чухамдаа бүслэлтийнхний зовлон шанлалууд болон өлсгөлөн, золгүй явдлуудыг хүмүүсийн баатарлаг үйлсүүд дагаж байлаа. 900 хоног үргэлжилсэн бүхий л зовлон зүдгүүр, үхэл хагацалууд болон хүний мах идэх болоод бусад аймшигуудын хажуугаар эр зориг болон баатарлаг үйлс байсан юм» гэж Даниил Гранин хэллээ.

Хязгааргүй үргэлжлэх бүслэлтийн амьдрал хотыг бууж өгөхөд хүргэнэ гэж гитлерчууд тооцоолж байлаа. Гэтэл хотын иргэд хүн тэсвэрлэхийн аргагуй тэвчээр хатуужлыг гаргасан. Даниил Гранин дурсахдаа, хүний бие мах бодийн нөөц дуусахад цаглашгүй оюун санааны хүчтэй нөөцийг гаргаж байжээ. Тийм нөөц өнөөдөр үл олдоно .

«Одоо үеийн хүн бүслэлтийн үеийнхний тийм мэдрэмж үгүй. Нас барж байгаа хүнтэй хувааж ууж байсан аяга халуун ус юм уу, гудамжинд унасан хүнийг авч ирсэн нь заримдаа хүний амийг аварч байжээ. Ер нь бид маш сонирхолтой нэгэн дүрэм гаргасан : бусдыг аварч байсан хүн илүү амьдралыг сорилтыг давж байжээ. Харин зүгээр хэвтээд хэн нэгнээс тусламж хүссэн нь амьдралд итгэл алдаж байжээ» гэж Даниил Гранин хэллээ. .

Өнөөдөр Адамович болон Гранины энэхүү ном бол сэтгэлийн авралын ном гэлтэй. Яагаад гэвэл, “Бүслэлтийн ном” хүмүүст эр зоригийн хичээлээс илүү чухал агуу их өрөвч сэтгэлийг өгнө.