Хятад улс гэрлийн хурдаар сансрыг эзэгнэж байна. 2013 онд тэд сансарын тойрог замд 20  төхөөрөмжийг гаргахаар төлөвлөж байна. Хэрвээ амжилттай болох юмбол тэд ОХУ болон АНУ-ыг гүйцэж түрүүлнэ. Тухайлбал, Хятад улс энэ жилийн хоёрдугаар хагаст Саран дээр тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна. Саран дээрхи буулт нь Хятадын сансрын хөтөлбөрийн түүхэнд анхных болох бөгөөд сансрыг эзэмшихэд шинэ алхам болох юм.

Хятадын шинэ зонд нь Сарыг тойрч нисээд, гадаргын шинжилгээ судалгааны мэдээлэл дамжуулахаар саран дээр бууж, эх дэлхий дээр буцаж ирэх ёстой юм. Хэрвээ бүх юм төлөвлөсөн ёсоор болвол өнгөрсөн зууны 70-ад онд зөвлөлтийн сансрын төхөөрөмжийн ослын буултаас хойш дөчин жилийн турш хяналтанд байгаа Сарны анхны зорилтот буулт болох юм.

Хятадын тойрог замын бүлэг сансрын төхөөрөмжийнхөө тоогоор оросынхтой эн зэрэгцээд байна. Идэвхитэй хиймэл дагуулын хугацааны хувьд Хятад Орос улсыг нилээд давж гараад байна. 2010 онд Хятад улс нь сансар судлалын түүхэнд анх удаагаа хөөргөлтийнхөө тоогоор АНУ-ыг ардаа орхисон. Тэр үед тэд сансрын 15 хөөргөлтийг амжилттай явуулсан. Ингэхдээ хятадын пуужингууд 20 хиймэл дагуулыг тойрог замд оруулсан байхад америк 35-ыг гаргажээ.

Одоо Хятад сансрын тойрог замд 200 төхөөрөмжтэй байна. Энэ нь дэлхийн нийт тооны тавны нэгтэй тэнцэх юм. Энэ жил тэдний тойрог замд гаргах гэж төлөвлөж байгаа сансрын 20 төхөөрөмжийн дөрөвний гурав шуул буюу шууд бус утгаараа цэргийн зорилгоор хэрэгжих болно. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод нийгэм-улс төрийн судалгааны төвийн захирал Владимир Евсеев хэлэхдээ

«Хятад улс нь усан доорх флотын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. ПЛАРБ-ы нь усан доогуур явагч баллистик пуужинтай цөмийн усан онгоц. Энэ утгаараа тэдэнд зүг чигийг тодорхойлогч нэн шаардлагатай чухал юм.Усан доогуур явагч онгоцонд сансрын системийг ашиглах байх.Энэ нь хиймэл дагуулын холбоог дэлгэрүүлж байгаагийн нэг давуу тал юм.Түүнчлэн Хятад улс аажимдаа хөдөлгөөнт пуужингийн цогцолборыг хөгжүүлэх боломжтой болоод байна. Тэдний хувьд хиймэл дагуулын холбоо нь нэн чухал болоод байна» гэлээ.

Хятад улс өөрийн сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ АНУ-ын пуужингийн давшилтаас хамгаалах үүднээс Япон, Өмнөд-Солонгос болон Филиппинээр дамжуулан Аляскаас Австрали хүртэл татаад байгаа хагас цагригийг тооцож байна. Америкийн ПДХ систем нь чухамдаа Хятадын пуужингийн чадавхыг барих зорилгоор хэрэгжиж байна гэж Владимир Евсеев үзэж байна. Үүнийг Хятад сансраас мэдрэх болно.

«Хятад АНУ-ыг сансрын салбарт тогтоон барих боломжуудыг судлан үзэж байна. Хятадын тив хоорондын баллистик пуужингуудын салбарын боломжууд хязгаарлагдмал тул,ПДХС-д онцгой анхаарлаа хандуулах болно.Үүнээс үзэхэд,сансрын хөтөлбөрүүдийн нэг гол зорилт бол америкийн баазын бүрэн дүүрэн мэдээллийг авахад оршиж байна. Энд АНУ-ын холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгос болон Тайванд америкийн Азийн ПДХ системийг байрлуулахтай холбогдуулан пуужингуудын хөөргөлтийг хянах тухай яригдаж болох юм» гэж Владимир Евсеев хэллээ.

Энэ зууны эхний арван жил Хятад улс сансрын хөтөлбөрт 11 тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь АНУ-аас 15 дахин бага юм. Гэхдээ Хятад улс нь сансрын хөтөлбөрийн санхүүжүүжилтэнд оруулж байгаа эрчээрээ АНУ болон ОХУ-ыг гүйцэж түрүүлээд байна.