АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн гадаад бодлогын чиг шугам ямар байх бол? Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, уг бодлогын гол чиглэлүүд нь Обамагийн эхний удаа ерөнхийлөгчөөр сонгогдоод байх үед тодорхой болсон аж. Ингэхдээ Обамагийн талынхан болон шүүмжлэгчид түүнийг аливаа дайныг эсэргүүцэгч “энх тайвны цагаан тагтаа” биш гэдэг дээр санал нэгдэж байгаа тухай Америкт ярьцгааж байна. АНУ ын анхны өнгөт арьстай ерөнхийлөгч нь өөрийн өмнөх хүү Жорж Бушийг бодвол ихэнхи асуудлуудад багагуй “харцага” мэт байжээ.

Одоогийн байдлаар Обама нь олон нийтийн харилцааны салбарын зорилтоос хэтэрч чадаагүй байна гэж Лондонгийн эдийн засгийн сургуулийн шинжээч Марк Следоба тэмдэглээд

«Түүнийг би хүү Бушаас илүү дайчин “харцага “гэж хэлэхгүй. Ингэхэд түүний ардчилагч ба африк цустай америкийн иргэн гэх эл баримт нь зарим аймшигт зүйл хийх лицензийг түүнд олгосон. Хэрвээ Бушид яг ийм техникийн болон улс төрийн эр зориг байсан бол тэр хийх л байсан. Хэрвээ Бүгд найрамдах намаас гарсан ерөнхийлөгч ийм үйлдэлүүдийг хийсэн бол сая сая америкчууд гудамжинд гарч жагсах байсан, гэтэл Обама нь зарим үйлдлүүдийхнээ төлөө үүнтэй хараахан тулгаараагүй байна» гэлээ.

”Оросын дуу хоолой” радиогийн шинжээч, ерөнхийлөгч Рейганы зөвлөх асан Брюс Фейн тэмдэглэхдээ, Обама нь Бушаас ялгаатай нь АНУ-ын таамаглаж байгаа дайснуудыг хорьж, тамладаггүй, харин зүгээр л нисгэгчгүй төхөөрөмжийг ашиглан устгадаг. Эл цэгийн утсгалын санаа нь Обамагийн зөвлөх Жон Бреннанугийн санаачилга юм. “Нью-Йорк таймс” сонины уламжилснаар, Обама нь өдөр бүр Бреннантай устгах хүмүүсийн жагсаалтыг хэлэлцэн ярилцдаг аж. Тэр энэ хүнд бүрэн итгэдэг. Тэр түүний нэрийг Тагнуулын төв газрын тэргүүний албан тушаалд дэвшүүлэх санал оруулжээ.

«Бреннаны нэрийг дэвшүүлсэн нь Обамагийн хоёр дахь удаагийн сонгуулийн хугацаанд гадаад бодлогод их гүрний хандлагаас өөр онцын өөрчлөлт орохгүй нь ойлгомжтой. Бреннан нь ерөнхийлөгчийн бусдаас нууцлан тус улсад аюултай гэж үзсэн аливаа хүнийг гадаадад онцгой эрх дархтайгаар устгах АНУ-ын ихэмсэг занг биелүүлж буй юм» гэж Брюс Фейн хэллээ.

Обамагийн намтар болон түүний “мульт-соёлын ” уран сайхан үг нь милитарист улс төрийн хатуу бодлого явуулахад ая тухтай халхавч болж байна. Эцэст нь америкийн цэрэг дайныг эсэргүүцэгчдийн хувьд “найдварын ерөнхийлөгчийн ”хувиар эхэлсэн улс төрч дэлхий дахинд бушийн гадаад бодлогыг шинээр савлан худалдаж чадлаа.

Эдгээр нь сайн тал руу өөрчлөгдөж болох болов уу? Брюс Фейны үзэж байгаагаар, хэрвээ АНУ нь дэлхий дахин рүү өндрөөс ихэмсэг байдлаар хандах бол бодит өөрчлөлтүүд болж болзошгүй юм. Тэгвэл тийм өөрчлөлтөнд ерөнхийлөгчийн нэг удаагийн хугацаа хангалтгүй аж. Фейны тайлбарлаж байгаагаар, энэ утгаараа өнгөрсөн сонгуульд нэр дэвшигчид нь Обамагаас сайн талаар ялгараагүй аж.

«Манайд Мишель Бакман, Митт Ромни болон бусад нэр дэвшигчид ирж байсан. Тэд бүгд дэлхий дээрх АНУ-д хамгийн аюултай улс бол Орос улс гэх мэт худал хуурмаг юм ярьцгааж байсан. Гэхдээ энэ бол их гүрний хам шинж. Их гүрэн ямагт аливаа өөрийн эсрэг зүйлийг хийж байгаа аливаа улсыг дайснаа гэж үздэг. Жишээ нь, Орос улсын Сири болон Ираны хувьд баримталж байгаа байр суурь манайхаас ялгаатай.Бид үүнийг шууд л ойлгодог. “Оросуудын нэг юм болохгүй л байнаа даа “гэж боддог”. Энд харин манай бодлогод юу нь болохгүй байна гэж бодох ёстой байхгүй юу» гэж Брюс Фейн хэллээ.

Обамагийн гадаад бодлогын урьдчилсан таамагийг нэгтгэвээс, дараах зүйлийг дүгнэн хэлж болох байна. Америк нь бусад улс оронуудтай яриа хэлэлцээр хийхэд бэлэн байгаа тухайгаа мэдэгдэхдээ хэрэг дээрээ урьдын адил хүчний байр сууринаас асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна.Энэхүү хандлага нь Обамагийн хоёрдахь удаагаа сонгогдсон хугцаанд өөрчлөгдөх үү? Хэрвээ тийм бол, энэ нь түүнийг үлдсэн итгэл найдвараа гээгээгүй байгаа үед болж өнгөрвөл чухал байх болно.