2012 онд оросын тутраганы экспорт түүхэнд анх удаа 334 мянган тоннд хүрч нэмэгдсэн байна. Энэ нь 2011 оны нийлүүлэлтийн хэмжээнээс бараг хоёр гаруй дахин илүү их юм. Оросын тутрага чанар сайтай, үнэ нь тохирожтой учраас гадаадын зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна гэж «Оросын дуу хоолой» радиогийн асуултад хариулсан шинжээчид тэмдэглэв.

Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр өнгөрсөн онд Орос улс 1,5 сая орчим тонн тутрага хураажээ. Ийм хэмжээний ургац дотоодын эрэлт хэрэгцээг бараг бүрэн хангаж, илүүдлий нь дэлхийн зах зээлд гаргах боломж олгов. 169 мянган тонн түүхий тутрага болон 165 мянган тонн тутраганы амуу худалдсан. Оросын тутраганы экспортын гуравны нэгэн нь Ливи улсад ногдож байна. Урьд энэ талаар тэргүүн байр эзлэж байсан Түрк улс хоёрт оров. ЗХУ-ын БНУлс байгаад тусгаар тогтносон Туркмен, Тажикистан, Азербайжан, Кыргызстан улсууд гол төлөв тутрага амуутариа  худалдан авч байна.

Дэлхийн зах зээлд Орос улсын хувь хэмжээ одоогоор бага байна. Гэвч сүүлийн үед экспорт үргэлж өсөн нэмэдэж байгаа нь таатай үйл явдал гэж Оросын тариачдын аж ахуй, хөдөө аж ахуйн хоршооллын холбооны ерөнхийлөгч Владимир Плотников тэмдэглэн хэлээд

«Манайд үйллвэрлэл өсөн нэмэгдсэн учир тутраганы нэг хэсгийг гадаадад нийлүүлэх боломжтой болсон. Ялимгүй хэмжээний тутрага нийлүүлж байгаа нь таатай баримт юм» гэлээ.

Гадаадын компаниудын оросын тутраганы эрэлт улам нэмэгдэж байгаа нь хэдэн хүчин зүйлтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна. Тутраганы томоохон нийлүүлэгч Тайланд улс үнийг үргэлж нэмэгдүүлж байна. Вьетнам улсаас дэлхийн зах зээлд гаргах тутраганы хэмжээ багасаж байна.Мөн түүнчлэн АНУ-д ч тутраганы үйлвэрлэл доройтов. Оросын чанар сайтай тутрага зохих үнэтэй байгааг шинжээчид тэмдэглэв. Энэ нь ойрын жилүүдэд экспортыг нэмэгдүүлэх, борлуулах зах зээлийг өргөжүүлэх боломж олгоно гэж Оросын үр тарианы холбооны дэд ерөнхийлөгч Андрей Славутин хэлээд

«Миний бодоход тэгэх боломж байна. Юу гэвэл манайд үйлдвэрлэж байгаа тутрага чанар, үр шимээрээ Вьетнам, Тайлданд болон Зүүн-өмнөд Азийн бусад орныхоос дутуу биш. Тутрага үйллдвэрлэгчдийг дэмжих арга хэмжээг цаашид үргэлжлүүлвэл тариалангийн талбайг өргөжүүлж улмаар үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм. Манайд тутрага тийм их хэрэглэхгүй байгаа учир борлуулах зах зээлийг өргөжүүлнэ» гэв.

Ойрын жилүүдэд Орос улс дэлхийн тутраганы зах зээлд Египет улсыг шахан зайлуулж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Урьд Египет улс тутраганы томоохон нийлүүлэгч байсан. Гэвч усны нөөцийн ашиглалтыг хатуу хязгаарласан учир египетийн тутраганы экспорт эрс багассан юм. Тус улс сүүлийн жилүүдэд анх удаа Орос улсаас бараг 17 мянган тонн тутрага худалдан авсан нь сонин шуу.