2012 онд Япон улсад сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаагаа амиа эгүүтгэгдсийн тоо 30 мянгаас илүү гарсангүй гэж NHK телевизийн суваг уламжилжээ. Үндэсний полицын гаргасан тоо баримтаар, тус улсад өнгөрсөн онд 27766 хүн амиа егүүтгэжээ. Энэхүү үзүүлэлт нь 2011 онтой харьцуулабал, 9,4 % доогуур юм. Өнгөрсөн жил Японд амиа эгүүтгэгчдийн гуравны хоёр нь эрэгтэйчүүл байжээ. Тэдний олонхи нь /18%/ 60 –аас дээш насны хүмүүс байв. Япончуудын амиа егүүтгэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан нь эрүүл мэндтэй холбоотой байдаг байна. Үүний дараа санхүүгийн болон гэр бүлийн шийдвэрлэгдээгүй асуудлууд ордог аж. Мэргэжилтэнүүдийн тооцоолсноор, сүүлийн жилүүдэд 15 минут тутамд Японы нэг иргэн амиа хорлодог байна. 2009 он хүртэл Япон улс азийн орнуудын дунд амиа хорлогсдынхоо тоогоор тэргүүлж байв, харин одоо тус улс нь Өмнөд-Солонгосын дараа орох болжээ.