Америк болон хятадын физикчид хатуу шинж тэмдгээрээ алмазаас давж гарах илүү онцгой наноматериалыг бүтээлээ. Энэ нь хамгийн сайн алмаазын зүсэгчид ч эс чадах аливаа материалыг зүсэхэд хэрэглэх боломжтой гэж Nature сэтгүүлд нийтэлжээ. Хятадын физикч эмэгтэй Тянь Юнцзяний удирдсан эрдэмтдийн бүлэг шинээр эльбор хэмээх наноматериалыг амжилттай гарган авчээ. Үүний дараа эрдэмтэд түүний бат бэхийг туршжээ. Гэтэл эл материалын эхийг алдуулахад 180 гигапаскалиас дээш даралт өгөх шаардлагатай болжээ. Тэгвэл синтетик алмаазын хувьд 100 гигапаскаль байдаг байна.

Тянь Юнцзяний ярьснаар, эльбор нь алмаазаас хямд бөгөөд Цельсийн 1,3 мянган температур хүртэл муудах онцын өөрчлөлтгүй шинжээ барих боломжтой аж.