Япон улс импортээс хамаарах явдлыг багасгахын хамт АЦС-уудыг зогсоосноос хойш цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх шинэ энергийн нөөцийг орчин цагийн ШУ-ны бүх арга барилаар эрэж байна. Японы нефть, хий, төмөрлөгийн корпораци метаны гидратыг олборлох туршилт хийж эхэллээ. Энэ нь шахалтын хүчээр гүнд ёроолын шаарын завсарт бий болдог метан хий ба талст хэлбэртэй усны нэгдэл нийлэг билээ.

Өнгөрсөн онд Номхон далайн ёроолыг өрөмдөх туршилт хийж байсан бол одоо метаны гидратыг олборлож, түүнээс хий ялган гаргах өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулна. Ийм ажил амжилттай болвол 2018 онд «Нагоя» орд газрыг ашиглаж эхлэнэ. Нагоя хотоос өмнө 70 км зайтай ажил хийж байна. Энд далай барагцаалбал 1 мянган метр гүн юм.

Өрөмдөж байгаа хэсэгт метаны гидратын усан дорхи нөөц 1 триллион шоо метр байна гэж үнэлсэн. Ер нь ийм хэмжээний нөөц 10 жилйн турш Япон улсын байгалийн хийн хэрэгцээг хангаж мэднэ. Харин эрэг хавийн далайн ёроолд байгаа метаны гидрат тус улсын хэрэгцээг барагцаалбал 100 жилийн турш хангаж мэднэ гэж тооцоолсон юм.

Япон улсаас энергийн шинэ эх сурвалжийг эзэмших зам тавих уу? Оросын «Русэнержи» компанийн шинжээч Михаил Крутихин хэлэхдээ

«Энергийн түүхий эдийн импортээс хамаарсан Япон улс төдийгүй дэлхийн өөр бараг бүх орон энергийн өөр эх сурвалжийг эрэж байна. Миний бодоход метаны гидрат бол эрэлийн хэтийн төлөвтэй чиглэл юм. Япон улсаас мөн хөтөлбөрт нэлээд их хэмжээний хөрөнгө гаргасан нь тохиолдлын хэрэг биш. 2006-2008 онуудад японы талаас Канадын нэгэн цооногт хийсэн анхны туршилт амжилттай болжээ. Гэвч олборлох технологийг бүрэн боловсронгуй болгоогүй. Метан талст хэлбэрээс хий болж аяндаа хувирах нь үйлдвэрийн тоног төхөөрөмжд хохирол учруулж мэднэ. Ямар байсан ч япончууд сансанда хүрнэ гэж найдаж байна» гэв.

Гэвч метанээс хий олборлох нь техникийн төдий асуудал бишээ. Мэргэжилтнүүд төслийн үр ашиг, экологийн төлөвийг нарийн тооцоолох ёстой. Гүн усанд метан олборлох үр бүтээлтэй технологийг зохиосон гэж японы мэргэжилтнууд батлан илэрхийлж байна. Экологийн тухайд гэвэл энэ асуудал дээр ажиллах хэрэгтэй.

Хэдэн зуун метр зузаан байж болох метаны мөсөн ба хийн давхраг гэгчээс далайн метаны гидратын нөөц бүрэлдэж байна. Хийг агаар мандалд нэвтрүүлэлгүй нарийн аргаар ялган гаргах хэрэгтэй. Метан болон нүүрс хүчлийн хий хүлэмжийн хий гэгчийг үүсгэж байна. Их хэмжээний метан агаар мандалд нэвтрэвэл агаар илүү эрчимтэй дулаарч эхлэнэ.

Шинжээчдийн тооцоолсноор гүнд байгаа метан одоо дэлхийд ашиглаж байгаа байгалийн энергийн бүх эх сурвалжаас давж байна. Байгалийн тэнцүү байдлыг зөрчилгүй энэ нөөц баялгыг яаж ашиглах вэ? гэсэн асуудал тулгарлаа. Япон улсаас энэ асуудалд хариу өгөх бол уу?