Техникийн гэмтэл британийн туршлагатай нисэгч Питер Барнсын жолоодож явсан Agusta нисдэг тэрэг лхагва гаригт Лондоны төвд унаж сүйдсний шалтгаан болсон байх. Британийн агаарын хэрэг явдлыг мөрдөн байцаах албаны мэдээлснээр нисдэг тэрэг барилгын өргүүрийг мөргөсний өмнө диспетчер нисэгчийн хоорондын холбоо тасарсан байна. Барнс бол британийн хамгийн туршлагатай нисэгчийн нэг юм. Тэрээр хэдэн жилийн турш аврах албаны нисдэг тэрэгийг жолоодож, олон арван хүний амь насыг аврасан билээ. Түүнчлэн Барнс Жеймс Бондын тухай цуврал киног оролцуулан олон кино бүтээх ажилд оролцсноороо нэр цуутай болжээ. Хувийн Agusta нисдэг тэрэг лхагва гаригийн манантай өглөө 150 метр өндөр барилгын өргүүрийг мөргөж, Лондоны Воксхоллд унажээ. Нисэгчээс гадна замын нэгэн хүн амь үрэгдэж, 13 хүн шархдаж бэртэв. Мөн хэд хэдэн байшин, автомашин, мотоцикл эвдэрч гэмтсэн байна.

Гэрэл зураг