Энэ онд Хятад улс 20 сансрын аппаратаа хөөргөх тухай Хятадын агаар сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний корпораци мэдээлэв. 2013 онд БНХАУ «Шэньжоу-10» сансрын хөлгийг «Тяньгун-1» модультой гараараа залгаж, Сар судлах «Чанъэ-3» эрдэм шинжилгээний аппаратыг хөөргөхөөр төлөвлөсөн тухай мэдэгдэлд өгүүлжээ. Тэгснээр дэлхийн дагуулыг судлах хятадын хөтөлбөрийн 2 дахь үе эхлэнэ. Мөн аппарат Сарны тойрог замд гарч, бууж, дэлхийд эргэн ирэх юм.

2020 он гэхэд хятадын сансрын 200 аппарат тойрог замд ажиллана. Энэ нь дэлхийн бүх аппаратын 20 хувь юм гэж Агаар сансрын үйлдвэрлэл-эрдэм шинжилгээний корпораци мэдээлжээ.