Цахилгаан цэнэгт хайрцгийн асуудлаас болж Boeing 787 Dreamliner онгоцны нислэгийг түр зогсоох тухай АНУ-ын Холбооны иргэний нисэх хүчний газраас зарлан мэдээлсэн тухай «Интерфакс» агентлаг уламжлав. Эдүгээ дэлхий даяар ийм ангилалын 50 орчим онгоцыг ашиглаж байна. Тэр Boeing ангилалын тэргүүлэх онгоц билээ. Гэвч сүүлийн хэдэн долоо хоногт цахилгаан дамжуулах утас нь шатах, тоормос нь ажиллахгүй, шатахуун гадагшаа нэвтрэн гарах, нисэгчийн тасалгааны шил хагарах зэрэг зохисгүй тохиолдол гарчээ.

Эдгээр онгоцны нислэгийг түр зогсоох тухай өчигдөр Японы нисэх онгоцны томоохон хоёр компани мэдээллээ. Үйлдвэрлээд байгаа мөн ангилалын бүх онгоцны тэн хагасыг тус улсад ашиглаж байна. Цахилгаан цэнэгт хайрцгаас болж ийм нэгэн онгоцыг арга буюу буулгасан явдал арга хэмжээ авах шалтгаан болсон. Boeing 787 Dreamliner онгоцыг аюулгүй байдал нь эргэлзээ төрүүлсэнтэй холбогдуулан шалгаж байцаана гэж өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АНУ-ын холбооны иргэний нисэх хүчний газраас мэдээлжээ.

 Гэрэл зураг