Дэлхийн цасны сэдэвт анхны форум өнөөдөр Новосибирскод нээгдсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. Форумын хүрээнд авч үзэж хэлэлцэх сэдэв «цаст» олон улс орны эдийн засаг, ШУ, нийгмийн амьдралд чухал гэж түшмэл, эрдэмтэд ба шинжээчид тэмдэглэж байна. Эдүгээ дэлхийн агаар дулаарсан нөхцөлд ч цасны хэмжээ багасах байтугай нэмэгдэж байна. Бүр Ойрхи Дорнодын бүс нутагт цас орж, Европын Альпад цас их хэмжээгээр хунгарлаж тогтсон  байгааг Газар зүйн хүрээлэнгийн захирал, Оросын газар зүйн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч Владимир Котляков форумыг нээх үеэр мэдэгдэв. «Хойд нутгийн экологи» сэдэвт хурал болон «Цас ба хотын аж ахуй», «Спорт,амралтын өвлийн төрлийн үйлдвэрлэл» олон улсын үзэсгэлэнгууд гурван өдрийн форумын хөтөлбөрт багтсан байна.