АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн худалдаанд илүү хатуу хяналт тавих багц арга хэмжээг нийт олонд зарлан мэдээлэв.Тэрээр Цагаан ордонд үг хэлж, эдгээр алхам хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ба хүмүүсийг олноор хөнөөх, хүч хэрэглэх ажиллагаанаас сэрэмжлэх ёстой. Тухайлбал одоо сургууль хамгаалах хүч нэмэгдүүлж, холбооны тусгай газрууд зэвсэг авахыг оролдож байгаа хожмын аюултай хүмүүсийн тухай мэдээлэл солилцоог өргөжүүлнэ.Ерөнхийлөгч конгресст хандан олон цэнэгт винтоовын худалдааг хориглож, зэвсэг худалдагчдыг бүх худалдан авагчийн тухай мэдээ баримтыг шалгах үүрэгтэй болгохыг уриалжээ.