Өнөөдөр Берлинд «Ногоон долоо хоног» хэмээх Олон улсын хөдөө аж ахуй аж үйлдвэрийн 78 дахь үзэсгэлэн - яармаг нээгдэнэ. Хөдөө аж ахуйн салбарын маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүнс, жимс үзэсгэлэнд дэлгэн тавьж үзүүлэх юм. Дэлхийн 60 улсын 1600 гаруй төлөөлөгч дэлхийн мөн салбарын үзлэгт оролцоно. Орос улс бараг 20 жилийн турш «Ногоон долоо хоног» үзэсгэлэн-яармагт оролцож байна. Манай орны үзмэрүүд энд томоохон байр эзлэж байна. Үзэсгэлэн-яармаг 1-р сарын 27-н хүртэл ажиллах юм.