Пакистаны сөрөг намууд парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулах сар өдөрийг нэн даруй товлож, түр засгийн газрыг эмхлэн байгуулахыг шаардаж байна гэж Пакистаны сөрөг Лалын холбооны тэргүүн Наваз Шариф мэдэгдлээ. Исламабадад хэдэн өдөр үргэлжилж байгаа эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулсан шашны зүтгэлтэн Тахир Кадрын талынхныг дэмжихгүй байна гэж Шариф тэмдэглэжээ.

Зарим мэдээнээс харахад бараг 150 мянган хүн жагсаалд оролцож байна. Тэд засгийн газрыг огцоруулахыг бас шаардаж байна. Улс орондоо өөрчлөлт гаргаж, шинэтгэл явуулахыг эрмэлзэж байна. Миний уриалгаар зохион байгуулсан жагсаал ардчилсан тайван шинж чанартай гэж үүний өмнө Тахир Кадри мэдэгдсэн билээ.