Иран улс ба МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хийж байгаа хэлэлцээ өнөөдөр Тегеранд үргэлжлэх тухай ираны араб хэлээр нэвтрүүлэг явуулдаг «Аль-Алям» телевизийн суваг мэдээлэв. Өчигдөр ираны нийслэлд МАГАТЭ-гийн төлөөлөгчид цөмийн хөтөлбөрт хамаатай ираны түшмэдтэй хоёр удаа уулзсан байна. МАГАТЭ-гийн ерөнхий захирлын орлогч Херман Накертс агентлагийн найман хүн бүрэлдэхүүнд нь орсон төлөөлөгчдийг тэргүүлж байна.

МАГАТЭ-гийн шинжээчид ираны барилга байгууламжуудад орох илүү өргөн боломжтой байхыг хичээж байна. 2003 он хүртэл Иран улсад цөмийн судалгаа хийж байсныг нотлох лавтай мэдээ баримт бидэнд байна гэж тэд мэдээлэв.

Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд нэгдсэн Иран улс МАГАТЭ-гийн шинжээчидтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүний хамт Иран улсад цөмийн судалгаа хийж байгааг нотлон харулсан тагнуулын баримтуудыг өөртөд нь олгож үзүүлэхийг Тегеран шаардаж байна.