Өнөөдөр японы засгийн газраас Алжирт япон хүмүүсийг барьцаалсантай холбогдуулан яаралтай зөвлөлгөөн хийлгэж байна гэж Ройтер агентлаг орон нутгийн ХМХ мэдээллээс иш татан уламжлав.

Өчигдөр «Аль-Каидатай» хамссан террористууд Алжирт ВР нефть хийн компанийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийг барьцаалав. ХМХ мэдээлснээр Япон улсыг оролцуулан янз бүрийн орны иргэд барьцааны хүмүүсийн дотор байна.

Алжирын үйлдвэрийн газарт японы ажилтнуудын ажлыг хариуцаж байгаа японы JGC Corp компани хичнээн олон япон хүнийг барьцаалсан тухай мэдээлэхээс татгалзав. Өчигдөр орон нутгийн ХМХ мөн инженерийн компанийн эх сурвалжийн мэдээнээс иш татан Алжирт таван япон хүнийг барьцаалсныг батлав.