Өчигдөр сирийн Алеппо хотноо явуулсан террорын ажиллагааг Орос улс буруушаагаад дэлхийн хамтын нийгэмлэгт хандан «хайр найргуй цуст өдөөн хатгалгыг» шийдвэртэй бурушаахыг уриалсан тухай ОХУ-ын ГХЯ мэдээллээ. «Алеппо хотын орон сууцны олонхи хорооллын амьдрал аажмаар хэвийн болж байгаа нөхцөлд ийм ажиллагаа явуулсныг» яамны мэдээлэд тэмдэглэжээ.

ОХУ-ын ГХЯ «гадаадын нөлөө бүхий бүх этгээдэд» хандан Сири улсад цуст ажиллагааг нэн даруй зогсооход тус дөхөм үзүүлж, 2012 оны 6-р сарын 30-ны Женевийн албан мэдээг үндсэлэн улс төрийн зохицуулалтад шилжихийг уриалав. Албан ёсны тоо баримтуудаас харахад Алеппо хотын их сургуульд дэлбэрлэлтэд 80 гаруй хүн амь үрэгдэж, 160 хүн шархджээ. Оюутнууд болон оюутны байранд түр байрлсан дүрвэгчид амь насаа алдсан ба шархдсан хүмүүсийн дотор байна.