Орос улсын бодлогын өрнө, дорно, хойд, өмнөд чиглэлүүдийн аль нэгийг сонгож авах асуудлыг улстөржүүлэхгүй байхыг ерөнхий сайд Дмитрий Медведев уриалсан тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. «Эдгээр бүх чиглэлээр хүчин чармайлтаа ув тэгш болгож, интеграцийн орчин цагийн загварыг тодорхойлох нь дэлхийн аюул сорилтад зохих ёсоор өгөх хариу болно» гэж өнөөдөр Москвад тэрээр Гайдарын форум дээр мэдэгдлээ. Медведевийн хэлснээр европ, азийн чиглэл болон Гаалийн холбоо, Эдийн засгийн нэгдсэн орон зайг байгуулах гэх мэт интеграцийн бүх чиглэл Орос улсад чухал юм.