2020 он гэхэд Оросын пуужин-сансрын салбар үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэх ёстой гэж нийтэд зарлан мэдээлсэн 2013-2020 онуудад сансрын үйл ажиллагааг хөгжүүлэх улсын хөтөлбөрт өгүүлжээ.

Орос улсыг сансарт баталгаатай гаргаж, пуужин-сансрын техник, аж үйлдвэрийг хөгжүүлэх нь олон талт хөтөлбөрийн урьтлал юм. Тухайлбал Алс Дорнодын «Восточный» шинэ сансрын хөлгийн буудлаас хөөргөх «Ангара-А5» шинэ пуужинт цогцолбррыг зохион бүтээхээр төлөвлөжээ. «Плесецк», «Байконур» сансрын хөлгийн буудлуудыг шинэчлэнэ.

2018 онд ОУСС-д оросын модулиудыг таваас долоон хүртэл нэмэгдүүлнэ. Мөн ГЛОНАСС системээр координатыг 0,6 метр хүртэл лавтай тогтоох зорилт тавьжээ. Цоо шинэ хиймэл дагуул хөөргөх замаар ийм үр дүнд хүрэхээр төлөвлөсөн байна. Энэ нь эх орныхоо техникийг цоо шинэ цахим сууринд шилжүүлэхийг шаардах юм.

Эрдэм шинжилгээний ажлын хүрээнд гурван хиймэл дагуул-одон орны оргилыг хөөргөж, «Луна-Глоб», «Луна-Ресурс» буулгах станцуудын тусламжтайгаар Сарныг судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд гариг хоорондын нислэгийн технологийг хөгжүүлэх зорилт тавих юм. Тухайлбал Сар луу хүний хийх нислэгийг хангах жолоодлогот системийг 2020 он гэхэд байгуулах юм.

Гэвч Сар луу нисэх ба Саран дээр буух нь адилхан ажиллагаа бишээ. ЗХУ-ын домогт «Союз» сансрын хөлгийн төсөл ийм нислэг хийх боломжийг агуулсан гэж Оросын сансар судлалын академийн сурвалжлагч гишүүн Юрий Караш хэлээд

«Энэ нь ОУСС руу нислэг хийхэд бэлэн байгаа «Союз-ТМА» сансрын хөлгийг аваад Сар луу явуулна гэсэн үг бишээ. Түүнийг шинэчлэх хэрэгтэй. Зарчмын хувьд шинэ сансрын хөлөг шаардагдахгүй. Тэр ч байтугай «Энерги» пуужин-сансрын корпораци 100 сая доллар төлөөд «Союз» сансрын хөлгөөр Сар луу аялалын нислэг хийхийг таван жилийн өмнө санал болгосон» гэлээ.

Сар луу нисэх шинэ сансрын хөлгийг зохиохын хамт Саран дээр буух техникийг бүтээх хэрэгтэй гэж Юрий Караш үзэж байна.Тэгэхгүй бол энэ нь хагас жилийн тэртээх америкийн хөтөлбөрийг давтах хэрэг болно. «Аполлон-8» багийн гишүүд бүр 1968 онд Сар тойрон ниссэн билээ.

2013-2020 оны Сансрын үйл ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрт засвар, нэмэлт оруулж болно. Орос улсын орчин цагийн сансрын системийн хэрэгцээг өнөөгийн боломжод нийцээлэх хэрэгтэй. Дээрх хөтөлбөрийн зорилго үүнд бас оршино.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар тодорхой анхны алхам хийсэн тухай даваа гаригт мэдээллээ. Энэ долоо хоногт Оросын сансрын агентлагаас сансрын салбарыг шинэчлэх саналуудыг засгийн газарт хэлэлцүүлэхээр оруулна. Үүнтэй холбогдуулан таван нэгдэл (холдинг) байгуулах юм.