Хятад улс «дэлхийн фабрик» байгаад одоо капиталын экспортоор дэлхийн тэргүүлэгч болж байна. 2012 онд тус улс дэлхийн 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулсан гэж өнөөдөр Бээжинд БНХАУ-ын арилжааны яамны төлөөлөгч Шэнь Даньян хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ. 2015 он гэхэд хилийн чанадад Хятад улсын хөрөнгө оруулалт 150 тэрбум долларт хүрэх юм.

Энэ нь гадаадын зах зээлийг дайран гарах ажиллагааны чанарын шинэ үе билээ. Тус үзүүлэлтэд хүрвэл Хятад улсаас гадаадад оруулсан хөрөнгө дотоодын хөрөнгө оруулалтаас хэтрэнэ гэсэн үг. Өнгөрсөн онд тус улс шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр 111,7 тэрбум доллар авсан билээ.

Үүний хамт 2012 онд Хятад улсад гадаадаас оруулсан хөрөнгийн өсөлтийн хурдац 3,7 хувиар буурав. Хилийн чанадад үйлдвэр, орд газар болон өөр эд хөрөнгийг худалдан авах ажиллагаа өнгөрсөн оныг бодоход 28,6 хувиар өсөн нэмэгджээ. АНУ-д хятадын хөрөнгө оруулалтын замд улс төрийн хатуу саад тотгор учруулж, Япон улстай нутаг дэвсгэрийн асуудлаар маргаан хурцдсан явдал эдгээр хоёр улсад хятадын хөрөнгө оруулах хурдацад нөлөөлсөнгүй.

Орос улс хятадын хөрөнгө оруулалтын өсөлтийн хурдацаар тэргүүллээ. Бараг 120 хувийн «үсрэлт» хийжээ. Харин АНУ хоёрт, Япон улс гуравт орж байна. 2011 онд Хятад улсаас зээллэсэн хөрөнгийн өсөлтийг бодоход эдгээр хоёр улсын хөрөнгө оруулалт 66, бараг 48 хувиар тус тус өсөн нэмэгдсэн байна.

2012 онд Хятад улс гадаадын зах зээлийн хүрээнд ахиц дэвшил гаргахын хамт бүтээгдэхүүнээ зориуд үнэ алдаж худалдах хэргий нь мөрдөн байцаах ажиллагаа гаарсан юм. Гол төлөв Хятадын өрсөлдөгч АНУ, Япон улс ба ЕХ мөрдөн байцаах ажиллагааг санаачлав.Тэдгээр өнгөрсөн онд ховор төмөрлөгийн экспортын хувь хэмжээ тогтоосонтой холбогдуулан дэлхийн практик ажиллагаанд анх удаа Хятад улсын эсрэг хамтран гомдол мэдүүлэв.

Цагаан ордонд алба хашсан үедээ Хятад улс бүтээгдэхүүнээ үнэ зориуд алдаж хулдсантай холбогдуулан гучаад хэрэг үсгэснээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үйл ажиллагааныхаа нааштай талын хувьд сонгуулийн кампанит ажиллагааныхаа явцад дурдав. Америкийн зах зээлд Хятад улсын худалдааны тэргүүлэх байр суурь эргэлзээтэй болсон. Цоожоос аваад машины дугуйн бүрээс, телевиз, өнгөлөх модон хавтан хүртэл олон төрлийн бараа таваарыг зориуд үнэ алдаж худалдсан байна.

Шинэ жилийн эхээр Хятад улсын эсрэг ахин «аян дайн» зарлав.Түүхий эд зах зээлийнхээс хямд үнээр авахад нь ган үйлдвэрлэгчдээ Бээжин туслаж байна гэж ЕХ-ны комисс зэмлэв. ЕХ ийм ганг барилга ба ахуйн эдэлгээт техникийн үйлдвэрлэлд их хэрэглэж байна. Европын комисс Хятад улсаас авах мөн төрлийн бүтээгдэхүүнд нөхөх бараг 50 хувь хураамж тогтоохыг санаачлав. Хятад улс, ЕХ-ны хоорондын санал зөрөлдөөн улам гаарах юм гэж Даярчлалын судлалын хүрээлэнгийн захирал Борис Кагарлицкий үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Европын комисс ийм хамгаалах арга хэмжээгээр өөрийн төмөрлөгийн аж үйлдвэрийг арга буюу аварч байна. Миний бодоход эдгээр арга хэмжээ зөвхөн төмөрлөгийн салбараар хязгаарлагдахгүй. Тухайлбал нарны зай хураагурын асуудлаар ноцтой санал зөрөлдөөн гарсан. Юу гэвэл Европ мөн салбарт саяхан болтол тэргүүлж байсан. Одоо байр сууриа алдсан байна. Хятадын үйлдвэрлэгчдэд эзлэгдсэн учир европын компаниуд үйл ажиллагаагаа зогсоож байна. Энэ салбарт ч ЕХ Хятад улсаас бүтээгдэхүүнээ зориуд үнэ алдаж худалдах бодлогыг эсэргүүцэж мэднэ» гэв.

Эдийн засгийн салбарт Хятад улсын олон улсын өрсөлөдөгчидтэйгээ хийж буй худалдааны дайнд валютын дайн нэмэгдэнэ. Сүүлийн саруудад АНУ, Япон улс ба ЕХ зах зээлд урьд өмнө үзэгдээгүй хэмжээний үнэгүй бэлэн мөнгө гаргаж байна. Энэ арга хэмжээний зорилго экспортоо хямдрулах зорилгоор доллар, евро, иенийн ханшийг бууруулахад оршино. Энэ нь дэлхийн тэргүүлэх нийлүүлэгч Хятад улсад тулгах шинэ сорилт болно.