“Даурия” орос-монгол-хятадын олон улсын дархан цаазтай газрыг ЮНЕСКО дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд оруулжээ. “Даурия” нь оросын “Даурский” монголын “Монгол Дагуур” болон хятадын “Далайнор” дархан цаазтай газруудыг нэгтгэж байдаг юм.

Даурия гэдэг нь Монгол болон Хятад улсуудтай хил залгаа Өвөр байгалийн бүс нутгийн нэр юм. Энгэ хязгаар нутаг бол тал хээрийн болон нууруудын үзэсгэлэнтэй сайхан нутаг юм. Энэ бол дэлхийн хамгийн томоохон тэгш тал газар. Зарим эрдэмтэд энэ газрыг манай гаригийн хамгийн эртний тал гэж үздэг. Чухамдаа эрдэмтдийн “ургамалтай далай” холбоо үгээр нэрлэдэг тал хээр болоод тэжээл арвин давст нуурууд болон гол мөрөнүүд нь “Даурия”-д олон шувуу хуран цугларахад нөлөөлдөг аж. “Даурия“ дархан цаазтай газрын захирал Татьяна Бородина хэлэхдээ

«Манай дархан цаазтай газар оршдог Тоорийн хотгорын нутаг дэвсгэрээр маш том дэлхийн нүүдлийн шувуудын нислэгийн зам өнгөрдөг. Энд нүүдлийн шувуудын урсгал нарийсдаг. Манай энд ховор шувууны төрлүүд бий: япон тогоруу, даурын тогоруу, хуурай хушуут галуу, тоодог, эртний цахлай. Сүүлийнх нь маш ховордсон төрөл бөгөөд эдгээр шувууны цуваа дөвөрхөн газар бүртгэгдээд байгаа. Улаан номонд орсон амьтдын хувьд гэвэл, манайд зээр, мануул, тарвага болон даурын зараа байдаг» гэлээ.

Гурван дархан цаазтай газар хилээ нэгтгэснээс хойш олон амьтдын тоо толгой өссөн. Жишээ нь, зээрийн толгой нэг дахин нэмэгдсэн. “Даурия” олон улсын статус нь хилийн дагуу нилээд хэдэн хашаа хаалтуудыг буулгах боломж олгосон, учир нь тэднйи хувьд бол хил хязгаар гэж байхгүй .

2000 онд Дэлхийн онгон байгалийн /WWW/ сан нь амьд дэлхийг хадгалахад чухал ач холбогдолтой дэлхийн 200 эко бүс нутгийн жагсаалтанд Даурын талыг оруулсан.

ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн дархан цаазтай объектын статус-кво эрх нь олон давуу талтай. Эндхийн байгалийн унаган төрхийг хадгалахад болон тус газрыг жуулчдын дунд алдаршуулах гэх мэт. Түүнчлэн энэхүү өвийн жагсаалтанд орсноор Дэлхийн онгон байгалийн сангаас санхүүжүүлт авах боломжтой юм. Одоогийн байдлаар мэргэжилтэнүүд дархан цаазтай уг газрын баримт бичгүүдийг бэлтгэж байна. Энэ тухай Татьяна Бородина хэлэхдээ

«Бид үндсэн гол процессуудыг давсан. Орос улс, Монгол болон Хятадад ЮНЕСКО-гийн шинжээчид очсон байгаа. Тэд дархан цаазат газрын нутаг дэвсгэрүүд дээр судалгаа шинжилгээ хийж, Дэлхийн байгалийн өвийн жагсаалтанд урьдчилсан жагсаалт гаргасан. Энэ жагсаалтанд манай дархан газар “Даурын талууд” гэдэг нэртэйгээр орсон байгаа. Одоо зохион байгуулалтын болон бичиг цаасны ажил явагдаж байна. Бэлтгэсэн материалуудыг 2013 оны 2-р сарын 1-нд Дэлхийн байгалийн өвийн хороонд шилжүүлэх ёстой. Дараа нь шийдвэр гаргах процедур явагдана» гэв.

Даурын талууд нь ЮНЕСКО-гийн жагсаалтанд орсон Орос улсын 26 дахь объект болох юм. Эл жагсаалтанд Байгаль нуур, Камчаткийн галт уулууд, Алтайн уулс болон Увс-нуурын хотгор зэрэг ордог.