АНУ-ын зарласан Могой жил Азид буцаж ирэх стратегийн асуудал шинээр гарч байгаа могой жилд бодит биелэлээ олоод байна. Пентагон АНД-н бүсийн өмнөд хэсэгт америкийн цэргийн байршлыг өргөжүүлэх ажлаа эхлүүлээд байна. Энэ нь Хятад улс маргаантай Зүүн-Хятадын болон Өмнөд-Хятадын тэнгисүүдийн нутаг дэвсгэр дээр цэргийн идэвхээ нэмэгдүүлсний хариу арга хэмжээ юм.

АНУ АНД-н бүсэд тэнгисийн цэргийн хүчнийхээ 60 хүртэлх хувийг аваачхаар санаархаж байна. Өөрөөр хэлбэл, эндхийн хүчээ гуравны нэгээр өргөжүүлэх аж.Гэтэл сүүлийн жилүүдэд цэргийн хүчний тоо  өссөн. Одоо АНУ-аас Япон болон Өмнөд-Солонгосын цэргийн баазуудад 60-70 хөлөг онгоц болон 200-300 байлдааны онгоцнууд байнгын эргүүл хийж байна. Бүс нутагт АНУ -ын нисэх онгоц тээгч 2 хөлөг онгоц манаанд гарч байна.

Одоо ерөнхийлөгч Барак Обамагийн өгсөн даалгаврын дагуу АНУ- ын Тэнгисийн цэргийн хүчний командлал өмнөд чиглэлд тулгуурлан америкийн цэргийн бие бүрэлдэхүүнийг өргөжүүлэх ажилдаа орж байна. Хэрвээ Япон, Өмнөд-Солонгос улсууд нь америкийн томоохон баазуудад тулгуурлавал, Австрали, Сингапур, Филиппин улсуудад нь сэлгээний үндсэн дээр байх юм. Цэргүүд илүү цомхон, шилжих хөдөлгөөн хийхэд хялбар болон бие даасан байх аж.

Австралид АНУ-ын тэнгисийн явган цэргүүдийн тоо нь 2500 хүртэл тооны байх юм. Түүнчлэн америкийн тэнгисийн цэргийн хүчнийхэн Энэтхэгийн далайгаас өмнө хэсгийн Перт хотод орших австралийн тэнгисийн цэргийн баазад нэвтрэх өргөн боломжтой болно. Сингапурт АНУ-ын дөрвөн цэргийн хөлөг онгоц байх болно. Цаашид нэмж гурвыг байрлуулахаар төлөвлөж байна. Филиппинд америкийн 500 цэргийн албан хаагч, тагнуулын нисэх хүчин болон АНУ-ын байлдааны хөлөг онгоцнуудад засвар үйлчилгээг хийх төвийг байгуулахаар төлөвлөжээ.Филиппин нь тодорхой хугацааны дараа бүс нутгийн бусад бүх тэнгисийн цэргийн нэгж салбаруудын зохицуулалтын болон харилцан үйл ажиллагааны найдвартай тулгуур цэг болж мэднэ гэдгийг Пентагон нуухгүй байна.

Ийм нөхцөлд Хятад нь тэднийг тойрон хүрээлэн, Азид буцаж ирж байгаа Америкийн гол санаа Хятадыг  тогтоон барихад оршиж байна гэдгийг ойлгож байна. Энэ тухай Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн шинжээч Юрий Тавровский “Оросын дуу хоолой” радиод хэлэхдээ

«Хятадууд үүнийг яаж хүлээн авч байна вэ гэвэл, тэд өөрийн тэнгисийн цэргийн хүчийг нэмэгдүүлж байна. Хятад АНУ-ын болон тэдний түншүүдийн үйл ажиллагаанд хариу өгч байгаа мэт байна. Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд Хятадын бодлого үнэхээр илүү шургуу болсон. Хятадууд тэдгээрийн өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн чадавхийг мэдэрсэн.Бээжинд залуу генералууд шийдвэртэй тулалдахыг уриалж байна. Энэхүү хандлага нь нилээд хүчтэй үр дагаварт хүргэж мэдэх юм» гэлээ.

Тухайлбал, АНУ болон Хятадын ашиг сонирхолуудын зөрчил хурцадхад хүрч мэднэ гэж Оросын ШУА-ийн Олон улсын эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн АНД-н бүсийн төвийн шинжээч Евгений Канаев таамаглаж байна.

«Хятад улс аль болохоор буулт хийхгүйг бодож байна. Хятад америкийн  тэнгисийн цэргийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх тийм нөхцөлийг байгуулж чадах нь юу л бол. Харин АНУ бол АНД-н бүс нутагт статус-кво буюу эрх зүйн байдлаа хадгалахыг эрмэлзэж байна. Энэ нь цэргийн шинжтэй мэдээллийг цуглуулах болон тээврийн гол судаснуудыг хянахад оршиж байна. Мэдээж хэрэг, АНУ өөрсдийн геополитикийн гол өрсөлдөгч Хятад улсын хяналтаас сэрэмжлэхийг хичээж байгаа» гэж Евгений Канаев хэллээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын АНД-н бүсэд буцаж ирэх стратеги нь тэднийг бүс нутагт өөрийн дүрмээр тоглох эрхийн төлөө өрсөлдөөнийг улам хурцатгаж байгаа аж. Ингэхдээ Зүүн-Хятадын болон Өмнөд-Хятадын тэнгисүүдийн нутаг дэвсгэрүүдийн маргаантай асуудлуудыг тойрсон америк-хятадын сөргөлдөөнүүд галд тос нэмсэн мэт улам даамжирч байна.