Нью-Йорк муж улсад АНУ-д зэвсэг худалдах талаар хамгийн хатуу хуулийг батлав.Энэ нь өнгөрсөн оны 12-р сард Коннектикут муж улсын бага сургуульд эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш АНУ-д батласан ийм анхны хууль боллоо. Энэ хууль ёсоор байлдааны винтоов бууг худалдахыг бүрэн хориглов.

Франс Пресс агентлагийн уламжласнаар эдгээр арга хэмжээ Коннектикут муж улсын бага сургуульд болсон эмгэнэлт хэрэг явдалтай шууд холбоотой. Өнгөрсөн оны 12-р сарын 14-нд Ньютаун хотын «Сэнди Хук» бага сургуульд цэргийн винтов буугаар 20 сурагч ба боловсролын байгууллагын хэд хэдэн ажилтныг буудан хөнөөсөн билээ.

Өчигдөр АНУ-ын сургуульд буудлага үйлдсний уршгаар бас нэгэн эмгэнэлт хэрэг явдал болов. Үл таних этгээд америкийн Кентукки муж улсын Хазард хотод технологийн коллежийн дэвсгэр нутагт хоёр хүний амь бүрэлгэж, нэгэн өсвөр насны хүүхэдийг шархдуулсан тухай АП агентлаг мэдээллээ.