Өнөөдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, АНДБН-ийн хэрэг эрхлэх газрын туслах Курт Кэмпбелл өдөөн хатгах ямар ч ажиллагаа явуулахаас сэрэмжлэхийг Умард Солонгост анхааруулав. Франс Пресс агентлагийн мэдээлснээр энэ мэдэгдэл Пхеньян цөмийн туршилт ахин хийх вий гэж Вашингтон болгоомжилж байгаатай холбоотой. АНУ Умард Солонгосын ямар ч өдөөн хатгах алхамаас сэрэмжлэх тов тодорхой байр суурь баримталж байна гэж Сөүлд Кэмпбелл сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Түүнчлэн ойрын үед НҮБ-ын АЗ-өөс умард солонгосын тал пуужин 12-р сард хөөргсөнтей холбогдуулан албан ёсны арга хэмжээ авна гэдэгт АНУ найдаж байгааг Кэмпбелл мэдэгдэв. Эдүгээ АЗ-д Орос, Хятад улсуудыг оролцуулан эл асуудлаар дэлгэрэнгүй зөвлөлдөөн хийж байна. БНХАУ бол БНАСАУ-ын томоохон гол холбоотон юм. Иймээс тус улс Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгахаас түдгэлзэж байна.

Өнгөрсөн оны 12-р сард Умард Солонгос хиймэл дагуул бүхий пуужингаа амжилттай хөөргөв. Хөөргөлт НҮБ-ын АЗ-ийн зохих тогтоолыг зөрчсөн учир дэлхийн хамтын нийгэмлэгээс мөн ажиллагааг буруушаав.Пхеньян туршилтын талбарыг засварласнаас хойшхи хоёр долоо хоногийн дотор цөмийн туршилт хийхэд бэлэн байна гэж Жон Хопкинсын их сургуулийн дэргэдэх Америк- солонгосын хурээлэн хиймэл дагуулаас авсан гэрэл зургуудад дүн шинжилгээ хийсний үндсэн дээд өнгөрсөн оны 12-р сарын сүүлээр ингэж мэдэгдсэн билээ.