Орос улс нөөцийн валюттай улс орнуудын макро эдийн засгийн бодлогыг ил тод болгох асуудлыг G20 хүрээнд тавих бодолтой байна гэж сангийн сайд Антон Силуанов Москвад Гайдарын форум дээр мэдэгдсэн тухай «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч мэдээллээ. Дэлхийн хэдэн улс түүний дотор ОХУ нөөцөө гадаадын томоохон эдийн засгийн эд хөрөнгөд оруулж байна. Иймээс Орос улс эдгээр орноос чухам ямар санхүүгийн бодлого явуулахыг бүрэн ойлгох ёстой гэж сангийн яамны тэргүүн хэллээ. Дэлхийн эдийн засгийн байдалд нөлөөлөх нөөцийн валюттай улсуудад ил тод байдал, санхүү, төсвийн төлөвлөгөөг нь урьдчилан харах боломжийн үүднээс их хатуу хандах ёстой гэж Москва үзэж байна.