1957 оны 1-р сарын 16 –нд дэлхийн хөгжмийн түүхэнд нөлөөтэй нэгэн үйл явдал болжээ. Энэ өдөр Ливерпульд жааз хөгжмийн “The Cavern /”Агуй”/ клуб хаалгаа нээжээ. Дэлхийн хоёрдугаар дайны хорогдох байр болох энэ байранд 1961 оны 2-р сарын 9-нд анх алдарт Битлз хамтлаг тоглолтоо хийсэн юм. ЮНЕСКО-гийн шийдвэрээр 1-р сарын 16 -нд дэлхий дахинд “The Beatles “ өдрийг тэмдэглэж байна.

Тодорхой хугацаа өнгөрсний дараа “The Beatles “нь 1950 -иад оны америкийн рок-н-роллыг дуурайхаа больж өөрсдийн стиль болон аялгуутай болсон юм. Ливерпулийн дөрвөл 20-р зууны рок-хөгжмийн хөгжилд нилээд нөлөө үзүүлсэн . Мэргэжилтэнүүд “The Beatles “-ийг 20-р зууны хамгийн амжилттай хамтлагийн нэг гэж үздэг.

“The Beatles “ 1970 онд хамтран ажиллахаа больсон. Үүний дараа хамтлаг тарсаны дараа хөгжимчин бүр бие даан тоглолтоо хийж байсан. 1980 онд Жон Ленон өөрийн амьдардаг байрныхаа дэргэд алуулсан . 2001 онд Жорж Харрисон хавдрын өвчний улмаас нас барсан. Пол Маккартни болон Ринго Старр нар нь үргэлжлэн уран бүтээлээ туурвиж, хөгжмөө зохиож байна.