Иран гадаадад арилжаа явуулахдаа төлбөр тооцоондоо евро болон АНУ -ын долларыг ашиглахаас татгалзана . Энэ тухай мягмар гаригт тус улсын эдийн засаг болон санхүүгийн сайд Шамседдин Хосейни сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр нэмж хэлэхдээ, уг шийдвэрийг ираны засгийн газрын дэргэдэх эдийн засгийн ажлын бүлэг гаргажээ. “Засгийн газар гадаад худалдааны загварыг өөрчлөхөд зориулан замаа аль эрт цэвэрлэсэн”гэж сайд тэмдэглэжээ.