Хятад улс ойрын үед Дяоюйдао /Сенкаку/ олтригийн газрын зургийг гаргахаар төлөвлөжээ. Эдгээр арлуудын харъяаллын асуудлаар Бээжин, Токио маргаж байгаа юм. Хятадын ХМХ-үүдийн уламжилснаар, хятадын эргүүдээс 100 км зайд орших бүх арлууд болон усан доорхи хаднуудын газрын зургийг гаргах төрийн хөтөлбөр нь 2009 оноос эхлэсэн аж. Уг төсөл нь хятадын тэнгис дэхь эрх болон сонирхолыг хамгаалахад чиглэгджээ. Одоогийн байдлаар уг хөтөлбөрийн эхний шат дуусаад байна. Хоёрдахь шатанд судлаачдын өмнө ялангуяа, Дяоюйдао /Сенкаку/ арлуудыг тодорхой бичих болж байна. Өнгөрсөн жил хятадын газар зүйчид хятадын 6400 арлуудын тодорхой байршлыг тогтоож болон тэнгисийн 4900 арлуудад зориулж янз бүрийн хэмжээний газрын зургуудыг зохиогоод байна.