Пакистан нь цөмийн зэвсгийн хөтөлбөрөө өргөжүүлэхдээ цөмийн илүү хөнгөн бага хэмжээний цэнэглэгч хушуу боловсруулах зорилт өмнөө тавьжээ: Энэ тухай америкийн Bulletin of the Atomic Scientist сэтгүүлд бичжээ. Нийтлэлд дурдснаар, сүүлийн үед тус улсын эрх баригчид плутонийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж эхлээд байгаа аж. Плутонийн хоёр тогоог шинээр барьж байгуулж байгаа бөгөөд химийн боловсруулалтын шинэ завод баригдаж байна. Bulletin of the Atomic Scientist сэтгүүлийн үзэж байгаагаар, Пакистан плутонийг сонирхох болсон нь тус улсын эрх баригчдын бага оврын хөнгөн цэнэглэгч хушууг боловсруулах тухай төлөвлөгөөг гэрчилж буй юм. Тэд нь пуужинд илүү таардаг аж. Дараагийн арван жилүүдэд Пакистан нь Их Британийг тэргүүлж болох их хэмжээний цөмийн зэвсэгтэй болж мэдэх юм гэсэн таамагийг дэвшүүлцгээж байна.