Та бүхэн өнгө өнгийн цасаар хучигдсан нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн өргөн талбайг төсөөлөөд үздээ. Энэ бол байгалийн ховор үзэгдэл биш ч баярын гэрэл чимэглэлийн туяа ч биш. Харин энэ бол москвагийн “Сокольники” дахь паркийн цастай асар том талбайг хэдэн арван өсвөрийн зураачид болон тэдний эх, эцэгүүд зураг зурж хувиргасан ер бусын бүтээл . Тэд бүгдээрээ уламжлалт цасны уран зургийн уралдаанд оролцогчид. Энэ удаа гол сэдэв могой байх бөгөөд шинэ оны бэлэг тэмдэг.

Цав цагаахан цас хэдхэн хоромын хугацаанд өнгө өнгийн зураг болж хувирах нь тэр. Энд үлгэрийн хайртай баатрууд, зэрлэг амьтад болон ургамалын төрлүүдийг зуржээ. Өсвөрийн зураачид айлчилж ирсэн могой жилийг бүр онцгой зуржээ. Тэд түүнийг маш хөгжилтэй, сайхан сэтглэтэй зурсан нь энэ жил баяр баясгалантай, амар тайван сайхныг бэлэгдсэн бизээ.

Өсвөрийн зураачид “Сокольники” цэцэрлэгт хүрээлэнд 10 гаруй жил хуран цугларч байна. Уралдааныг зохион байгуулагчид оролцохыг хүссэн бүх хүмүүст тусгай савтай устай будгийн иж бүрдэлүүдийг өгчээ. Уралдааныг зохион байгуулагчид хамгийн бүлээн дулаанаар дүрсэлсэн сэтгэлтэй, хөгжилтэй ер бусын бүтээлүүдийг диплом болон үнэт бэлгээр шагнадаг. Энгэ удаа хамгийн авъяастай зураачдыг фото аппарат, гар утас болон гар компьютэрээр шагнав. Харин хамгийн бяцхан оролцогчдыг зөөлөн тоглоомоор шагнав. Шилдэг бүтээлүүдийг  шүүгчдийн хамгийн гол гишүүн нарийн шалгууртай Өвлийн өвгөн аав шалгаруулсан.

“Сокольники” дахь цэцэрлэгт хүрээлэн энэ өдрүүдэд ер бусын үзэсгэлэнтэй сайхан байгаа. Янз бүрийн тод өнгийн зургууд нь янз бүрийн туяагаар гялалзаж, хөнгөхөн цасан ширхэгүүд дээр нь бүжиж, энэ бүгд нь нарны туяанд улам гоё харагдана. Модны мөчрүүдийн мөнгөн ширхэгүүд зурсан зургууд дээр сүүдрээ хөнгөөн унагана. Хөл дор цас чихарч, цэвэр сайхан агаар цээж дүүргэнэ. Энэ бол өвлийн сайхан.

Саяхны нэг өдөр өсвөрийн зураачдын зурсан үзэсгэлэнт эл газраас холгүй нэгэн гайхамшигтай павильон нээгдсэн юм. Тухайлбал, цэнгээнт парк. Энд бас нэгэн өвлийн үлгэрийн орд л гэсэн үг. “Мөсний музейд” ирсэн хүмүүст орж ирсэн даруйд нь дулаан пальто өгдөг. 1500 квадрат метрийн талбайтай энэ музейд мөнхийн хүйтэн ноёрхоно. Нийслэл хотын зураачид, уран барилгачид болон загвар зохион бүтээгчид дуу авиа-гэрлийг ашиглан мөсөөр уран барилга, уран баримлын ер бусын байгууламж байгуулаад байна. Паркийн павильоныг өвлийн ер бусын вант улсад хувиргахын тулд 800 тонн мөс, 200 тонн цас шаардагдсан гээд бод доо. Ийм хэмжээний цас нь москвагийн нэг гудамжийг цасаар бүрхэхэд хүрэлцээтэй аж.

“Мөсний музейд” хүйтнээс айдаггүй хүн бүрт сонирхолтой сайхан байна. Бяцхан зочдыг харь гариг, “Гаригуудын парад” цасны станц болон саран дээр явагч хэлбэртэй мөсөн гулгуур хүлээж байна. Шинэ хуримлагчдад болон бусад хүссэн бүх хүнд хамгийн таатай сюрприз бол гэрэл гэгээ цацрах Москвагийн цорын ганц Мөсөн зочид буудлын /Ice Hotel/ дэргэд авахуулсан гэрэл зураг байх юм. Диваажингийн хосгүй цэцэрлэгээр зугаалж, усан доорх вант улсаар аялаж, хойд нутгийн үндэстнүүдийн нууцтай танилцах зэрэг нь “Мөсөн музейн” цэнгээнт үзмэрүүдийн төгсгөл биш. Нууц хаант улсад бүтэн өдрийг ч өнгөрүүлж болно.Хамгийн гол нь сайн дулаахан хувцаслах ёстой.