0БНХАУ-ын зэвсэгт хүчинг 2013 онд байлдааны чадвараа өндөржүүлэхийг тушаажээ гэж Франс пресс агентлаг мягмар гаригт БНХАУ-ын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдийг иш татан уламжилжээ. 2013 онд “Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ болон Хятадын зэвсэгт цагдан сэргийлэх нь ялалт байгуулах тулалдаанууд дээр төвлөрөх ёстой” гэж Франс пресс агентлаг “Жэньмин жибао” сониноос иш татан өгүүлжээ.

 

ХАЧА-ийн ерөнхий штаб 2013 оны эхээр цэргийн сургуулилт явуулахаар тушаал өгчээ.Сургуулилтуудын хүрээнд хятадын цэргийн албан хаагчдад “жинхэн байлдааны бодит ажиллагаатай дээд зэргээр дөхөж очих ажиллагааны бэлтгэл ажлыг идэвхитэй эрчимжүүлэхэд” болон өндөр зэрэглэлийн цэргийн боловсон хүчнийг хүмүүжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг даалгажээ.

Франс пресс агентлаг уламжлахдаа, 2012 онд хятадын ХМХ-үүд цэргийн байлдааны ажиллагаанд бэлтгэх уриалгуудыг дурсаж байгаагүй гэжээ. Үндсэндээ тэдгээр нь сургуулилитуудыг явуулах хөтөлбөрүүд болон мэдээллийн технологийг хөгжүүлэхтэй холбоотой байсан. Нөгөөтэйгүүр, “Жэньмин жибао”гийн мэдээлэлд Бээжин Токиогийн хоорондын маргааны сэдэв болоод байгаа Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын тухай дурдагдаагүй байна.