Японы ерөнхий сайд Синдзо Абэ анхны гадаад айлчлалаа Вьетнам,Таиланд болон Индонезид хийхээр өнөөдөр мордлоо гэж Японы ГХЯ уламжлав. Тэрээр нислэгийнхээ өмнө сэтгүүлчидтэй уулзахдаа, уг айлчлал “Абэгийн танхимын дипломат стратегийг харуулах болон Япон улсыг хөгжүүлэхийн тулд АСЕАН-ы орнуудтай харилцаагаа бэхжүүлэхэд чиглэгдэх ёстой “гэв. Абэ нь Вьетнамд тус улсын ерөнхий сайд Нгуен Тхи Доантай уулзалт хийгээд пүрэв гаригт Таиландад, баасан гаригт Индонезид айчлал хийнэ. Жакартад тэр Азийн сайд нарын шинэ танхимын гадаад бодлогын үндсэн чиглэлүүдийг тусгасан “Абэгийн номлол” хэмээх илтгэл тавина.

Айлчлал нь азийн орнуудтай түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх нь  чухал гэдгийг тэмдэглэх ёстой гэж орон нутгийн ажиглагчид үзэж байна. Энэ нь ялангуяа, Зүүн-Хятадын тэнгис дэхь Сенкаку /Дяоюйдао/арлуудын асуудлаар Хятад улстай нутаг дэвсгэрийн маргаантай байгаа одоо үед Японд маш чухал байгаа юм. Эхний үед Абэ нь гадаад дахь айчлалаа АНУ-аас эхлэхээр төлөвлөж байсан, гэвч америкийн ерөнхийлөгчийн ажлын ачааллаас болж айлчлалыг хойшилуулжээ.