Хятад улс өөрийн хөрөнгийн захын эдийн засгийн зогсолтыг биржийн гадаадын хөрөнгө оруулагчид болон худалдааны боломжуудаар өргөжүүлэхээр төлөвлөж байна. Тэд юаниар арилжигдах үнэт цаасыг худалдаж авсан гадаадын хөрөнгө оруулагчдын квотыг 10 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. БНХАУ-ын Үнэт цаасны хяналтын хорооны тэргүүн Го Шуцины энэхүү мэдэгдэл нь хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Хятадын эх газрын хөрөнгийн зах дээр хоёр өдөр дараалан үндсэн индексүүд 30 гаруй хувь өсч буйг зааж байна.

Хятадын 800 орчим компаниуд хэдэн сарын турш хөрөнгийн зах зээл дээр өөрсдийн үнэт цаасын анхны үнийг цуцлахыг хүлээж байна. Тэдэнд  зээл хэрэгтэй байна, гэтэл эрх баригчид IPO /Ай Пи ОО/ буюу ирээдүйг хөгжүүлэх боломж өгөхгүй байна. Учир нь IPO-г татах хөрөнгийг өнгөрсөн намар хориглож, мөн оныхтой харьцуулбал, 63 % бууруулсан аж. Уналт 14,6 сая доллар болсон байна.

Санхүүгийн эрх баригчид шинэ зогсолт хийхээс сээрмжилж байгаа юм. Гэхдээ Го Шуцины мэдэгдэл хийснээр, энд зүгээр суухгүй нь ойлгомжтой аж. Гадаадын хөрөнгө оруулагчдад найдвар тавьж байна. Гонконгод болсон Санхүүгийн чуулган дээр Го Шуцин хийсэн мэдэгдэлдээ, тэд Хятадын эх газрын хөрөнгийн биржийн юаний үнэт цаасны арилжааны нийт хэмжээг 10 дахин нэмэгдүүлж чадна гэлээ. Ингэхдээ Гонконгийн хөрөнгийн биржээр дамжуулан маш хурдан хөрөнгөө татаж авах боломж нээгдэж байгаа аж.

Оросын санхүүгийн шинжээч Игорь Костиковын үзэж байгаагаар, энэ нь амжилт олохгүй аж. Ингэхдээ ойрын төлөв ирээдүйд ч гэрэлтэхгүй гэнэ.

«Өнөөдрийн байдлаар Хятадын төлөвлөгөөнүүд нь зарчмын хувьд хөгжиж байгаа санхүүгийн төвийн хувьд болон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолын хувьд нийцэж буй юм. Ингэхдээ дэлхийн санхүүгийн зах ззээл дээр байдал нь бусад олон хөгжиж байгаа орнуудын нэгэн адил, хятадын зах дээр идэвхитэй хөрөнгө татахад нөлөө үзүүлэхгүй байна.

Нөгөөтэйгүүр, хязгаарлалтыг цуцлаж, квотыг нэмэгдүүлж байгаха нь гадаадын хөрөнгө оруулагчдад хятадын дотоодын хөрөнгийн захын худалдааг ашиглах боломжуудыг олгож байна» гэж Игорь Костиков хэллээ.

2012 оны хавар хятадын хөрөнгийн биржүүд дээр гадаадын хөрөнгө оруулагчдын үнэт цаасны арилжаа 30-ас 80 тэрбум доллар хүртэл өсчээ. Гэтэл тэр нь сонголтгүй үлдэсэн бөгөөд 16 тэрбум долларын эргэлт гээд бод доо. Энэ нь хятадын хөрөнгийн захын нийт операцын 1,6 хувь юм.

Магадгүй гадаадынханд эдгээрийг эргүүлэхэд илүү цаг хугацаа ч хэрэгтэй байсан байж болох юм. Ингэхдээ 2012 оны 11 сарын хугацаанд Хятад улс нь 100 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг л татаж чаджээ. Энэ нь өмнөх жилийн үзүүлэлтээс 3,6 % доогуур. Санхүүгийн эрх баригчид нь юаний хөрөнгийн хяналтыг сулруулж байна.

Энэ нь хятадын активуудаар  тооцоог хялбаршуулах боломж олгож байна. Юань, долларыг солих үед гарч байсан юаниар хийх төлбөр тооцооны эрсдэл доод хэмжээндээ хүртэл багассан. Түүнчлэн гадаадын иргэдэд юаний бүс нь жинхэнэ найдвартай гэх итгэл үгүй байна.

Хятадын хөрөнгийн бирж дээрх юаний үнэт цаасны арилжаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын чиг шугамыг тодорхойлно. Чухамдаа хятадын хөрөнгө оруулагчдын зүгээс тэд өрсөлдөөнийг олж харваас энэхүү тоглоом сая сэтгэл татаж, хорхой хүргэх аж. Ийм орчныг байгуулах нь хятадын эрх баригчдын хувьд хамгийн хүнд зорилт болоод байна.