Дэлхийн 150 улсын төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмирт Улсад хүрэлцэн ирлээ. Олон улсын хоёр томоохон уулзалт 1-р сарын 15-17 өдрүүдэд Абу-Дабид зэрэг хийгдэнэ. Зохион байгуулагчид нь усны асуудлыг ирээдүйн энергийн асуудалтай холбон үзсэн байна.

Ус энергийн үйлдвэрлэлд зайлшгүй чухал. Нөгөө талаас ус цэвэрлэх, тээвэрлэх, дамжуулахад их хэмжээний энерги шаардагдаж байна. Эдгээр үйл явцын эдийн засгийн оновчтой баланс шинэ шийдвэрийг шаардаж байна гэж Дэлхийн онгон байгалийн сангийн «Цаг уур ба энерги» хөтөлбөрийн удирдагч Алексей Кокорин тэмдэглэн хэлээд

«Ус ба энергийг холбон үзэж байгаа нь хоёр шалтгаантай. 1-рт хэдэн улс ялангуяа Арабын Нэгдсэн Эмирт Улсад цэнгэг усаар хангахад их хэмжээний энерги хэрэглэж байна. Нөгөө талаас энерги хүлэмжийн хий хаях гол эх сурвалж болсон нь цаг уурын өөрчлөлтөд их нөлөөлж байна. Маш олон улсад цэнгэг усан дутагдах нь цаг уурын өөрчлөлтийн гол уршиг юм» гэлээ.

Эдүгээ ус гариг дэлхийд олборлож байгаа бүх нөөцийг хамтад нь авснаас илүү их шаардагдаж байна. Судалгаа шинжилгээний үр дүнгээс харахад дэлхийн хүн амын 40 хувь нь ус дутагдаж байгаа газар нутагт оршин суудаг. 2025 он гэхэд дэлхийн хүн амын гуравны хоёрт усан дутагдах юм. ХХ1 зууны үед Африк, Төв Азийн өргөн уудам нутаг цөлжиж, усны эх булаггөй болж мэднэ гэж Улсын далай судлалын хүрээлэнгийн профессор Александр Коршенко хэлээд

«Тийшээ ус явуулах нь маш үнэтэй. Хүмүүс устай нутагт нүүн шилжих юм. Усны нөөцийг ахин хуваарьлах нь дэлхийн эдийн засаг, улс төрийн газрын зургийг өөрчлөхөд хүргэнэ» гэв.

Орос улс усны нөөцийн хэр хэмжээгээр дэлхийд хоёрт орж  Бразили улс тэргүүлж байна. Гэвч энэ нөөц баялаг улс даяар жигд бус хуваарьлагдсан. Гол мөрний ус татрах үед оросын Төв, Өмнөд бүс нутагт ус дутагдаж байна. Иймээс Орос улсад 2020 он хүртэл тооцоолсон усны стратеги одоо хэрэгжиж байна. Усны аж ахуйг оновчтой болгох нь уг стратегиийн гол зорилт юм.

НҮБ-ын ЕА 2013 оныг Усны олон улсын хамтын ажиллагааны жил хэмээн зарлав. Абу-Дабид дээрх хоёр уулзалт мөн сэдвийн хэлэлцүүлгийн эхлэл болно. Усан аж ахуйн тэргүүлэх мэргэжилтэн, улс төрч, эрдэмтэн,үйлвэрлэл эрхлэгч, хөрөнгө оруулагчид эдгээр уулзалтад оролцоно. Олон улсын үзэсгэлэн усны салбарын ололт амжилт, шинэ бүтээлүүдийг тусган харуулж байна.