Шведэд зорчигчдийн галт тэргийг хулгайлан явсан цэвэрлэгч эмэгтэй жолоодож чадахгуйн улмаас Стокгольмын очрмын орон сууцны байшин дайрчээ. Энэ тухай өнөөдөр орон нутгийн мэдээний Local портал уламжилжээ. Мягмар гаригийн өглөө эрт уг явдал болох үед гурван орон сууцтай багахан байшинд таван хүн байжээ. Тэднээс хэн ч хохирол амссангүй. Галт тэрэг барилгын ханыг мөргөж, толгойн вагоны тал хэсэг нэгэн сууцны гал тогооны өрөөнд орсон байв. Галт тэрэг хулгайлагч эмэгтэй 20 орчим настай. Бүсгүй нилээд гэмтэл авч нисдэг тэргээр эмнээлгт хүргэгджээ. Уг явдлаар мөрөдөх ажиллагааг эхлүүлээд байна. Эмэгтэй ямар зорилготой байсныг мэдээнд уламжлаагүй байна.