Буриад улсын “Рысь” багийнхан 1939 болон 1945 онуудад Монгол улсын нутаг дэвсгэр дээр Улаан Армийнхны тулалдаж байсан дайчин замналын газруудаар явах ээлжит экспедицээ бэлтгэж байна. Экспедиц нь хоёр үе шаттай явагдана. 2013 оны зун Монголын нийслэл болон  дараа нь Халхын гол хүртэл, харин 2014 онд экспедиц Хятад улс хүртэл явна. Отряд нь 91-р Гвардийн буудлагын дивизийг тэргүүлж байсан хошууч-генерал буриад гаралтай Илья Балдыновын дивизийн түүхэн байлдааны газруудаар явахаар төлөвлөж байна.

Улаан Армийн бүрэлдэхүүнд явсан түүний цэрэг дайчид 1945 онд Говь Хянганыг туулж, түүхэнд хосгүй марш хийсэн юм. “Рысь” отрядын удирдагч Владимир Ефремовын ярьж байгаагаар, эрэлчдын бүлэг шинэ жилийн баярын амралтын өдрүүдээ ашиглан, Монгол улсад очиж, орон нутгийн музейнүүдээс ирээдүйн чиглэлүүдээ гаргажээ.

«Экспедицийн хамгийн гол зорилго бол сураггүй алга болсон дайчид болон цэргийн дарга нарын цогцсыг эрэн хайж олоход оршиж байна. Түүхийн төв архивын газрын гаргасан тоо баримтаар ийм хүмүүсийн тоо 2028 байгаа аж. Монгол улсад зөвлөлтийн 7 мянга гаруй дайчид амь үрэгдсэн бөгөөд тэдний дунд Буриад улсын иргэд бий юм. Тус БНУ-аас Монгол улсыг дайтан хамгаалахаар зөвлөлтийн бусад хязгаар болон мужуудаас хамгийн олон тооны цэрэг эрс явсан юм.

Тэд 16 мянга гаруй байлаа. Өнгөрсөн экспедицийн үеэр бид 43 цэрэг дайчдын цоцсыг хайж олсон. Гэтэлд ганцхан нисэгчийн нэрийг л тогтоож чадсан даа. Түүнийг хэн болохыг нь онгоцных нь дугаараар тогтоосон. Халхын голын цэргүүдэд өөрсдийн нэр, төрсөн өдөртэй тусгай медаль байсангүй. Тэдгээрийг 1940 оноос гаргажээ» гэж Владимир Ефремов хэллээ.

Владимир Ефремовын ярьснаар,Халхын голын районд эрлийн ажил явуулах нь хүнд хэцүү аж. Зарим тохиолдолд тийшээ явахад хүртэл хүндрэлтэй. Тэндхийн цаг агаарын нөхцөл байдал: аагим халуун болон ялаа шумуул ихтэй хүнд аж. Гэсэн ч эдгээр нөхцөл байдлыг үл анзааран “Рысь” отрядын дайчдын дунд дахиж явахыг хүсэхгүй хүн нэг ч гарсангүй. Хайгуулын ажилд нэг удаа оролцсон хүн, дахин дахин очих хүсэлтэй байдаг. Тэд даарч хөрч, нойр, хоолоо хасаж, ялаа шумуулд хазуулсан ч өөрсдийн үйл хэргээ үргэлжлүүлсээр байна.

«Отряд нийт 200 орчим хүнтэй юм Эд нар бол ихэнхдээ 14-30 насны өсвөр насныхан болон залуучууд юм. Тэд сургуулийн сурагчид, оюутнууд, албан хаагчид болон ажилчин хүмүүс. Зарим үед нэг байран  дээр 20 хүн өрсөлддөг. Харин экспедицид 15-16 хүн л авдаг» гэж Владимир Ефремов ярьж байна. .

”Рысь” бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр түүх-архивын судалгааны ажил явуулах зөвшөөрөлтэй Орос улсын цорын ганц экспедиц юм. Уг экспедиц нь Монгол улсын батлан хамгаалахад туслах нийгэмлэгтэй нягт хамтын ажиллагаатай ажилладаг.