Өмнөд Курилын бүх арлын талаар Токиогийн эрхийг хүлээн зөвшөөрвөл японы засгийн газраас эдгээр арлын асуудлыг шийдвэрлэх асуудалд уян хатан үүднээс хандаж мэднэ гэж өнөөдөр Токиод Окинава ба хойд нутгийн асуудал эрхлэх төрийн сайд Итита Ямамото хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.

«Эдгээр дөрвөн арлын асуудлыг шийдвэрлэх бат суурьтай зам тавигдвал шийдвэрийн үе шат, түр завсарын асуудлын талаар уян хатан байр суурь баримтлана» гэж түшмэлийн хэлснээс ИТАР-ТАСС агентлаг иш татав.

Токиогийн эрхийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрвөл Өмнөд Курилын арлуудыг уламжлах болзол, хугацааны янз бүрийн хувилбарыг авч үзэхэд бэлэн байна гэж засгийн газар урьд өмнө ч нэг бус удаа мэдэгдсэн билээ.

Засгийн газар маань Өмнөд Курилын асуудлаар байр сууриа өөрчлөөгүй гэж өнгөрсөн долоо хоногт Япон улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдсэн билээ. Токио урьдын адил Итуруп, Кунашир, Шикотан,Хабомаи зэрэг Өмнөд Курилын бүх дөрвөн аралд өнгөлзөж байгааг Ерөнхий нарийн бичгийн дарга батлав.

ОХУ-ын ГХЯ-аас японы талын мэдэгдэлд тэр даруй хариулт өгөв. Ёсихидо Сугын мэдэгдлийг хүлцэж үл болно гэж оросын тал үзэж байгааг ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд заажээ. «Хоёр орны харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх замаар найрамдах гэрээний асуудлыг шийдвэрлэх арга барилыг эрэх хэрэгтэй» гэж Моква онцлов. Орос, Японы удирдагчид 12-р сарын 28-нд утсаар ярилцаж,мөн үзэл санааг батласан билээ.