БНАСАУ-ын эрх баригчид дугуй унахыг эмэгтэйчүүдэд хориглох хуулийг сэргээж ахин хүчин төгөлдөр болгосон тухай өмнөд солонгосын «Дейли Эн-Кей» интернет-портал умард солонгосын эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлав. Өнгөрсөн онд дугуй унах албан ёсны зөвшөөрөл эмэгтэйчүүдэд өгсөн билээ. Гэвч 1-р сарын 10-нд хориог ахин сэргээв. Нийгмийн аюулгүй байдлын албаны офицерууд хуулийг хэрхэн даган мөрдөж байгааг ажиглаж байна гэж Хамген-Пукто мужийн Хверен хотоос уламжилжээ. Эдгээр офицер дугуй унаж яваа эмэгтэйчүүдийг саатуулах төдийгүй дугуйг нь хурааж байна. Эдүгээ эмэгтэйчүүд баригдахгүйн тулд өглөө эрт дугуй унаж явж байна.

Урьдын төрийн тэргүүн Ким Чен Ир намын дээгүүр албан тушаалтны дугуй унаж явсан охин зам тээврийн осолд  орон амь насаа алдснаас хойш эмэгтэйчүүд дугуй унахыг хориглосон билээ. Үүний хамт дугуй унаж яваа эмэгтэйн дүр төрх социалист ёс суртахуунд харшлаж байгааг умард солонгосын ХМХ олонтаа дурдав.