Тувагийн төлөөлөгчдийн газар 3-р сард Монгол улсад нээгдэнэ. Энэ нь БНУлсаас хөрш оронтой худалдаа-эдийн засаг, соёл, ШУ-ны хэлхээ холбоог цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлнэ гэж БНУлсын засгийн газраас Тувагийн гадаад эдийн засгийн харилцааны агентлагийн захирал Чылгычы Ондар Улаанбаатарын тэргүүн дэд засаг дарга Гантөмөртэй Улаанбаатарт хийсэн уулзалтын дүнгээр мэдээлжээ. « Тувагийн төлөөлөгчдийн газар тус хотод ажиллаж эхлэх албан ёсны зөвшөөрөл авсан. Энэ нь Хятад улстай хэлхээ холбоог эрчимтэй хэрэгжүүлэх боломж бас олгоно» гэж мэдээлэлд өгүүлжээ. Тувагийн төлөөлөгчдийн газар «Аэрофлот» компанийн хуучин байшинд байрлана. Эдүгээ БНБуриад Улс ба Эрхүү муж энд байр түрээслэж байна.