Орос улсаас Бангладешт анхны АЦС барихад 500 сая долларын зээл олгох юм. Өнөөдөр Кремльд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина нарын хэлэлцээний дүнгээр зохих хэлэлцээрт гарын үсэг зурна. Бангладеш улсын засгийн газрын тэргүүн сүүлийн 40 жилд анх удаа Орос улсад албан ёсны айлчлал хийж байна. Хоёр орны удирдагчид худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэтийн төлөвийг чухалчлан үзэж, хоёр талын харилцааны үндсэн асуудлуудыг хэлэлцэх тухай Кремль мэдээллээ. Хэлэлцээний дүнгээр хамтрасан мэдэгдэл гаргаж, хоёр талын 11 баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Оросын мэргэжилтнүүд Бангладешийн нийслэл Дакка хотоос 200 км зайтай АЦС барих тухай хэлэлцээрт 2011 оны 11-р сард гарын үсэг зурсан билээ.