БНАСАУ-ын эрх баригчид улс орныхоо удирдагч агсан Ким Чен Ирийн төрсөн өдрийн ээлжит баярыг тохиолдуулан 2-р сарын 13-д өршөөл үзүүлэх төлөвлөгөөтэй байна гэж Умард Солонгосоос ирээд байгаа мэдээллийг нэгтгэн дүгнэдэг өмнөд солонгосын «Дейли Эн-Кей» интернет-портал мэдээлжээ. Порталын уламжлан мэдээлснээр Ким Чен Ирийн хүү, одоогийн удирдагч маршал Ким Чен Ун энэрэл үзүүлэн гэмт хэрэгтнүүдэд  өршөөл үзүүлсэн нь Ким Ир Сений 100, Ким Чен Ирийн мэндэлсний 70 жилийн ойг тохиолдуулан үзүүлсэн өршөөлтэй цар хүрээгээрээ тэнцэнэ. Хичнээн олон хүнд өршөөл үзүүлсэн тухай албан ёсоор мэдээлэхгүй байгаа боловч шинжээчид хэдэн арван мянган тоог дурдаж байна. Урьдын өршөөлд хамрагдаагүй хөдөлмөрийн лагерийн ерийн хоригдолуудад одоо өршөөлөл үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.