НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Франц улсын ГХЯ-ны тэргүүн Лоран Фабиустай утсаар ярилцаж, лалын зэвсэгт бүлгүүдтэй байлдан дайтах францын цэргийг Мали улсын нутаг дэвсгэрт оруулсныг дэмжив. Мали улсын засгийн газарт туслахаар «Сервал» цэргийн ажиллагаа явуулж эхлэх тухай парисын шийдвэрийг ЕХ дэмжснийг Фабиус өөрийн зүгээс онцлов. Сайдын хэлснээр Их Британи, Дани, Бельги улсуудаас ачаа тээврийн нисэх онгоц, логистикын хэрэгсэл олгожээ.

Франц улс Малид цэргийн ажиллагаа явуулах тухай ОХУ-д мэдээлсэн хийгээд оросын талаас түдгэлзэх шалтгаан үгүй гэж үүний өмнө НҮБ-д сууга ОХУ-ын байнгын элч төлөөлөгч Виталий Чуркин сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ. Түүний хэлснээс Мали улсад францын цэргийн ажиллагаа олон улсын эрх зүйг зөрчихгүй байна.

Мали улсад явуулж байгаа францын цэргийн ажиллагаа африкийн энхийг сахиулах хүчнийг тус улсад байрлуулах арга хэмжээг орлохгүй гэж НҮБ-ын АЗ-д Мали улсын байдлыг хэлэлцсэн хаалтай зөвлөлдөөний дараа Франц улсын байнгын төлөөлөгч Жерар Аро мэдэгджээ. Түүний хэлснээр эдгээр хүчнийг ойрын өдрүүдэд буюу долоо хоногт Мали улсад байрлуулах юм. НҮБ-ын АЗ-ийн гишүүн бүх улс Франц улсын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн гэж дипломат ажилтан мэдэгдэв. Тэрээр логистикын дэмжлэг үзүүлсэн Их Британид талархал илэрхийллээ. Арогийн хэлснээр АНУ, Канад, Бельги, Дани, Герман улсуудаас францын ажиллагаанд тусламж үзүүлэхэд бэлэн байна.