Өнөөдөр ОХУ-ын Улсын дум-парламентын доод танхимын хаврын чуулган нээгдлээ. Доод танхимын дарга Сергей Нарышкины мэдээлснээр депутатууд олон арван хуулийн төслийг зуны амралт хүртэл батлах ёстой. Нэгэн хууль ёсоор хилийн чанадад эд хогшил, данстай байхыг түшмэдэд хориглоно. Улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж байгаа үйлвэрийн газар болон улс төрийн нам, шашны нэгдлийн талаар дампууруулах ажиллагаа явуулахыг хориглох засвар одоо хүчин төгөлдөр байгаа хуульд оруулах юм. Түүнээс гадна нийтийн байранд тамхи татахыг хориглох хуулийг батлахаар төлөвлөжээ.