АНУ-ын болон Афганистаны эрх баригчид одоо афганистанд байгаа америкийн аюулгүй байдлын хүчнийхний тоог таван жилийн турш барихаар тохиролцоонд хүрлээ. Энэ тухай ням гаригт Пажвак агентлагт Афганистаны БХЯ-ны сайд Бисмилл Мохаммади өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүний ярьснаар, энэхүү тохиролцоонд Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзаегийн Вашингтонд хийсэн айлчлалын үеэр хүрчээ. Тухайлбал, афганы үндэсний арми хагас жилийн хугацаанд тактикийн тээврийн дөрвөн С-130 /Hercules/ онгоц болон нэг жилийн хугацаанд 20 нисдэг тэрэг авах ёстой ажээ. Өмнө нь 2014 оноос хойш НАТО-гийн цэргүүд улсаас гарч явсны дараа афганистаны аюулгүй байдлын хүчнийхнийг 100 мянга хүртэл тоогоор бууруулах төлөвтэй байсан юм. Одоогийн байдлаар афганистаны аюулгүй байдлын хүчнийхний тоо 350 мянган хүн байна. Афганы армид цэргийнхэн болон полицынхнийг байлгахад олон улсын хүчнийхнээс жил бүр 6 тэрбум доллар гарч байгаа бөгөөд үүний санхүүгийн гол ачаалал АНУ-ад ноогддог.