Графен усыг нь цацрагаас цэвэрлэнэ. Москвагийн улсын их сургуулийн химийн тэнхимийн болон АНУ-ын Райсын нэрэмжит их сургуулийн эрдэмтэд шинээр хосгүй графен гэгч бодисийг нээлээ. Нэг атомын өргөнтэй хэт бат бэх нүүрстөрөгчөөс гаргасан эл материал нь уснаас цацраг идэвхитэй бодисийг төвөггүй хурдан татдаг аж. Энэхүү шинж чанарыг “Фукусима-1” мэтийн цацрагийн хордолттой газруудыг цэвэрлэхэд ашиглах боломжтой юм.

Графены оксидын бичил дурангийн хэсгүүд нь маш хурдан усанд хайлдаг. Тэд яг л паралон хаймар шиг л цацраг идэвхитэй бодисуудыг өөртөө татдаг. Үүний дараа тэднийг шингэнээс авч, устгалд оруулж болно. Жишээ нь, шатааж болно. Ийм шинж тэмдгүүдийг нь Орос улсын болон АНУ-ын химийн эрдэмтэд олж нээжээ. Хамтарсан туршилтуудыг хоёр жилийн турш явуулж байна.

Графеныг анх орос гаралтай эрдэмтэд Андре Гейм болон Константин Новоселов нар нээжээ. 2010 онд тэд Нобелийн шагналыг физикийн салбарт хүртсэн. Графены шинж тэмдэгүүдийг дуустал нь судлаж дуусаагүй байлаа. Графены оксидын хэсгүүдэд туршилт явуулахад шаардагдах синтезүүдийг Райсын их сургуулийн лабораторд туршилтуудыг явуулсан. Үүнтэй холбоотой туршилтууд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулиудад явагдсан. Энэ тухай туршилтын зохиогчдын нэг Степан Калмыков ийн ярьж байна.

Оросын баг уснаас радионуклидуудыг гаргаж авах ёстой радиохимийн туршилтуудыг явуулдаг. Америкийн мэргэжил нэгт нөхдүүд маань гарфены оксидын шинжүүдийг гаргаж авахаар ажилладаг. Райсын их сургууль нь тэнд бидний явуулдаг туршилтуудыг хийх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, тэд химийн салбарын нано-нүүрстөрөгчийн материалуудын шинжийг тэмдэгийг гаргах шилдэг шинжээчид байдаг юм. Энэхүү материалын туслалцаатай газрын доорхи усны болон янз бүрийн цацраг идэвхитэй хаягдал усыг цэвэрлэж болох объектуудын жагсаалтыг өргөжинө гэдэгт найдаж байна.

Оросын эрдэмтний үзэж байгаагаар, графены ийм шинж тэмдэг нь шингэнийг цэвэршүүлэх шинэ технологиор ашиглах боломжтой. Жишээ нь, атомын цахилгаан станцуудад. Үүний гол давуу талууд нь энгийн бөгөөд өндөр үр ашигтайд орж байна. Энэ технологи нь маш ирээдүйтэй гэж Москвагийн их сургуулийн химийн тэнхимийн декан Валерий Лунин ийн тэмдэглэж байна.

Цацраг идэвхитэй хаягдалуудыг устгалд оруулах нь 21-р зууны тулгамдсан асуудал. Эдийн засгийн болон шинжлэх ухааны суурь болон чухал зорилтуудын нэг юм. Манай мэргэжил нэгт нөхрийн боломжтой хандлагуудын нэг болгож тавьсан санал нь хүчтэй технологийн дэвшил болж мэдэх юм. Бид зориудаар хаягдалуудыг устгах асуудлаар олон улсын дамжаануудыг явуулсан.

Графены оксидыг ховордсон металл олборлолтын болон занарын болоод уламжлалт нүүрс устөрөгчийн технологуудыг боловсронгуй болгоход ашигладаг гэж Степан Калмыков тэмдэглэж байна.

Ашигт малтмалыг, ялангуяа, ховордсон металлууд болон нүүрс-устөрөгчийг олборлоход, гадаргуун дээр байгалийн радионуклидууд болох ураны болоод радийн изотопууд агуулсан ус гарч ирдэг. Энэ бол чухал тулгамдсан асуудал. Графены оксидын туслалцаатай үүнийг цэвэрлэж болно. Энэ нь орд газруудыг тойрсон экологийн байдалд нөлөөтэй. Радионуклидууд, шингэн радио идэвхитэй хаягдлуудаас гадна, энэ нь хүнд металлуудаас цэвэрлэх үед өндөр үр ашигтай байдаг. Өөрөөр хэлбэл, үүнийг ямарч усны цэвэрлэгээний системд ашиглаж болно.

Одоо лабораторын шинжилгээний үе шатнаас шинэ технологийн арилжаанд шилжин ороход хүрч ирээд байна. Оросын эрдэмтдийн үзэж байгаагаар, шинэ технологийг зах зээл дээр гарч ирэхийг хурдатгах ёстой аж. Шинэ бүтээгдэхүүн гарахад шинэтгэлийн “Сколково” төв оролцох болно. Шинэ технологид нефтийн болон хийн олборлолтуудын компаниуд аль хэдийнэ сонирхож эхлээд байна.