БНХАУ-ын КН Мао Зедуны үеэс хамгийн чанга зангидсан зангилаануудынхаа нэгийг таслан хаях гэж байна. Намын удирдлагын тав дахь үе тавин жилийн настай хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх хуарангийн системийг хаахаар шийдвэрлэсэн. Энэ нь хятадын удирдагчдын ярьж байгаагаар, хуулиа дээдлэхийг эрмэлзэж байгаа ажээ. Энэ тухай Оросын Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Яков Бергер “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа ийн мэдэгдэв.

Хятадын КН-ын ТХ-ны Улстөр-хууль тогтоох комисс нь хөдөлмөрийн засан хүмүүжүүлэх хуарангаас татгалзах тухай шийдвэр гаргасан. Уг комиссийг тус улсын аюулгүй байдлын сайд асан Мэн Зяньчжу тэргүүлж байна, гэхдээ Хятадын КН-ын 18-р их хурал дээр КН-ын УТТ өөрийн байр суурийг хадгалсан юм. Хуарангуудыг энэ жил гэхэд бүгдийг хаахаар завдаж байна. Өнөөдөр 310 хуаранд нийт 300 гаруй мянган хүн хөдөлмөрлөж хүмүүжигдэж байна.

Нам болон нам бус хүмүүс байна, тэд тэнд Хятадын КН-ын янз бүрийн түвшнүүд шийдвэрүүдийг сайшаасны дүнд ямарч шүүхийн тогтоолгүйгээр иржээ. Энэ бол олон арван жилийн практик. Тиймээс энэхүү шийдвэрийг гаргана гэдэг бол амаргүй. Гэхдээ намын хоцрогдсон эл аргуудаас болон тус улсыг удирдах хоёрын хооронд бодлогын ялгаа нилээд илэрхий юм гэж Яков Бергер ийн үзэж байна.

Хэрвээ энэ нь жинхэнэ бодит амьдралд нийцэж байгаа бол Хятадын эрх зүйн болон улс төрийн уур амьсгалыг сайжруулахтай холбоотой хүсэн хүлээж байгаа болон зөв арга хэмжээний үр дүн гарна. Хятадын шинэ удирдлагаас ихийг хүлээж байгаагийн дотор ялангуяа, улстөрийн шинэчлэлийг хүлээж байна. Хэрвээ энэ нь нийгмийн энэ чиглэлийн алхмуудын нэг болвоос нийгэмд эерэг дохио болох юм.

Хятадын КН өөрийгөө цэвэрлэх бодлого сонгожээ. Хятадын КН ын эгнээнд авилга хээл хахууль аавгчидтай эрс шийдвэртэй тэмцэл нь үүний нэг жишээ юм. Си Зиньпиний ярьснаар, энэ нь нам болон төрийн бие махбодийг өт мэт идэж байна. Намын системийн этгээд бодол болон өөр бусад явдлаас болж хөдөлмөрлөх ялаар шийтгэхээс татгалзаж байгаа нь өөрөөсөө өнгөрсөний хүнд туухайнуудыг авч хаяж байгаатай адил юм. Гэхдээ өөрийгөө цэвэрлэх нь гэмшил дагуулахгуй юм. Хөдөлмөрийн аргаар хүнийг дахин хүмүүжүүлэх систем нь өнгөрсөн үед ашиг тустай үүрэг гүйцэтгэж байсан гэх мэдэгдэлийг Яков Бергер ийн тайлбарлаж байна.

Ийм газрууд нь хүнийг хүмүүжүүлнэ гэдэгт үл итгэнэ, ер нь ямар нэгэн ач тустай үүрэгтэй гэж хэлэхгүй. Энэ бол маш их эргэлзээтэй зүйл. Өнгөрсөн хугцаанд ийм байсан гэдэгт би итгэхгүй. Өнгөрсөн жил Хятад улсад хэлмэгдлийн давалгаанууд гарч байсан. Эдгээр давалгаанууд нь хөдөлмөрийн хуарангуудыг дүүргэж байсан. Онц аюултай үүргийг “соёлын хувьсгал” гүйцэтгэсэн. Тийшээ эрх баригчдад таалагдаагүй профессорууд, оюутнуудыг илгээж байсан. Хуарангууд нь маш эмгэнэлтэй түүхтэй.

Чухамдаа “соёлын хувьсгалыг” туулсан сая сая хүн яг л иймээр тэдний туулсаныг хүлээн авч байдаг. Тэд одоо 60 настай юм уу, арай жаахан илүү настай хүмүүс. Коммунист намын хоёрдахь, гуравдахь болон дөрөвдэхь үеийн намын удирдлагууд ирээдүйг нээхэд тусласан, тухайлбал, ирээдүйг нээхэд гар бие оролцсон. Тавдахь үеийнхэн хөдөлмөрийн хорих газруудад дахин хүмүүжигдэх заналхийлэл үгүй гэдэгт итгэл үнэмшил төрүүлэхийг хичээж байна.

Гэхдээ өнгөрсний сүүдэр нийгмийн сэтгэхүйд нилээд удаан хоногшино. Хуарангуудаас нийгмийн эсрэг элементүүд – биеэ үнэлэгчид болон хар тамхичид эргэж ирнэ. Ингэхдээ бас өөрөөр сэтгэдэг хүмүүс ч суллагдана. Тэд шудрага бусаар, ямарч шүүхийн тогтоолгүй тэднийг хуаранд хорьсонд туйлын хорсолтой байгаа.

Үүнээс гадна хуаранд хоригдож байсан хүмүүсийг нийтээр нь цагаатгах үйл ажиллагаа бүр хүнд хэцүү, зовлонтой явагдана. Олон хүний хувьд энэ нь гэр бүлийн хүрээнд, бага залуу үеийнхнийх нь нүдэн дээр явагдах болно. Нэгэнт Хятадын КН өөрийгөө цэвэрлэх бодлого авч л байгаа юм бол, өмнө нь хуарангийн “хамгийн адгийн” гэгдэж байсан өөрийн эгнээний хүмүүстэйгээ урьдын адил хандах нь тэдний шууд үүрэг болж байна.