Хятадын хөгжлийн цаашдын ирээдүй болон Азийн орнуудын дэлхийн эдийн засгийн уур амьсгалыг өөрчлөхөд сэдвүүд нь өнөөдөр Гонконгод нээгдэх Азийн санхүүгийн гол сэдвүүд байх болно. Уг чуулганд дэлхийн 32 орон болон тэдгээрийн нутаг дэвсгэрийг төлөөлөх хоёр мянга орчим ажил хэргийн хүрээний: банкны эзэд, топ-менежерүүд, үндэсний хөрөнгө оруулалтын сангуудын болон корпорацуудын тэргүүн оролцож байна. ОУВС ийн дэд тэргүүн Жу Минь хийсэн мэдэгдэлдээ, Азийн хөгжиж байгаа орнууд ньдэлхийн эдийн засгийг хөдөлгөх гол хүч хэвээр байна гэв. Шинжээчдийн үзэж байгаагаар, 2013 онд эдгээр орнуудын ДНБ-ний өсөлт 6,8 % хурдацтай өсөх ажээ. Уг чуулган БНХАУ-ын тусгай засаг захиргааны районы засгийн газрын болон Гонконгийн худалдаа хөгжлийн Зөвлөлийн санаачилгаар зургаа дахь удаагаа зохиогдож байна. Хоёр хоног үргэлжлэх мэтгэлцээний дунд евробүсийн цаашдын ирээдүй, Мьянма болон АСЕАН-ы бусад орнуудын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжууд зэрэг асуудлууд орж байна.